MEDEELELIIN EX SURVALJ: www.orloo.com

Эл хоёр уулзалтын талаар дурсахын өмнө бас нэг онцгой явдлыг дурсахгүй бол болохгүй. Учир нь яг тийм явдал хожим надад тохиолдож Эрдэнэ баавайтай уулзуулсан билээ. Өнгөрсөн зууны наяад оны эхээр юмдаг. Зохиолч уншигчдын уулзалт Налайхад болох гээд нэгэн бүтэн сайны өглөө зохиолчид хороон дээрээ цугларлаа. Иймэрхүү тохиолдолд хамгийн их догдолдгоороо залуус бид ялимгүй хэтрүүлэхэд нартай уралдаж ирчихээд тайзан дээр унших шүлгээ хирхэндээ банжиж бэлдэн цээжилж, завсар хооронд нь өвөр зуураа хөөрөлдөн хөхрөлдөн басхүү нэрд гарсан найрагч зохиолчидтой хамт аялах гэж байгаа маань биднийг нэг л ер бусын өндөрлөгт гаргаж, хэзээ язааны зохиолч найрагч болчихсон мэт догдлон хөөрч байлаа.
Залуучуудаас Чимидравдангийн Мягмарсүрэн , Лхамжавын Мягмарсүрэн зэрэг Мягаанууд , Цэндийн Чимиддорж , Пүрэвжавын Баярсайхан , Данзангийн Нямаа , Барнангийн Доржпалам , Даваасүрэнгийн Чинзориг , Бороохойн Батхүү , Д . Сумъяа , Ц . Түмэнбаяр хоёр бүсгүйгээрээ чимэг хийгээд бид хэд явах гэж байгаа . Удалгүй Д . Пүрэвдорж , Ш . Сүрэнжав , П , Бадарч , Д . Цоодол , Д . Урианхай , Б . Лхагвасүрэн зэрэг тухайн үед цуу нь хадаж байсан аваргууд цуглаж ер нь аялалынхан жигдэрч байтал гаднаас Базарын Цэдэндамбаа гуай хүнгэнэсээр орж ирдэг юм . Унаа маань ирдэггүй , уйдсан зохиолчид Дамбаа минь нэг сонинхон түүх ярина байгаа гэж хатгасаар Дамбаа гуайгаар нэг түүх яриулдаг юм байна