\ УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Ном зарж байна

2010-01-21 09:14

Яруу найрагч Бямбажавын Xүрэлбаатарын xүү Эрдэмбилэг xэмээx мундаг  залуу сүүлийн жилүүдэд Англи-д сууж, нилээд сайн өгүүллэг, нийтлэл, эссэ, бичиж  байгаа билээ. Түүний Толбогүй Монгол гэдэг анxны ном нь сэтгүүлзүй, утгазоxиолийн xүрээнийxэнд туxайн үедээ шинэ, содон, сонин, бэлэг болж байв. Аxиад  бас түүний 2 даxь ном нь <Эндүүрэл ба бусад өгүүллэгүүд> нэртэйгээр гарчээ. Бельгээс Англи ойрxон шүүдээ. Өөртэй нь xолбогдож байгаад  Шуудангаар номыг нь аваx шиг амарxан юм алгадаа. Амжилт xүсье.


Ном зарж байна. Туранхайвтар, цагаан хавтастай, нүүрэн дээрээ Эндүүрэл ба бусад үгүүллэгүүд гэж дээр нь бичээд, доор нь Х.Эрдэмбилэг гэсэн бичигтэй ном зарж байна. Лондонд цагаан марлборо блок нь 25 паунд бол (Монголоос авчирсан нь, хэрэв дэлгүүрээс авбал зүүдлээгүй их үнэтэй байх нэг хайрцаг нь бараг 6 паунд байдаг тул), миний энэ ном үүнээс бараг гурав дахин бага үнэтэй. Хэрэв та ном авахыг хүсвэл 07898746671 тоот утсаар холбогдож, эсвэл миний имэйл рүү захиа бичээрэй. ebi21@hotmail.com
Харин Монголд маш хямдханаар та 3, 4-р хорооллын Мир, Ачлал, Эрдэм, Билиг зэрэг дэлгүүрүүдийн номын тасгуудаас аваарай. Их дэлгүүрийн Интер номын дэлгүүрт ч удахгүй тавина.
За тэгээд номоо аваад санал хүсэлтээ хэлээрэй.

Ангилал : Номын xудалдаа, заxиалга | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дусал... Х.Эрдэмбилэг

2010-01-21 09:02

zoxiogchiin xuviin websait www.mongolchuud.blogspot.com

Таван одтой ROYAL GARDEN HOTEL-ын газар доорх гарааж руу хөтөлдөг хонгилоос (ажилчдын хаалга тэнд байдаг) намрын налгар өдөр 4.20-д ганган Сээгий гарч ирлээ. Hyde park-ын хажуудах, баруун Лондонгийн худалдааны баян гудамжуудын нэг, дэлгүүр хоршоо дүүрэн High street Kensington-д орших энэ арван давхар, том зочид буудалд одоо эр, эм хориод монгол ажилладгын нэг нь Сээгий бөгөөд тэр өнөөдөр бусдаас арай эрт ажлаа дуусгаад тарсан нь энэ.

 

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (23) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ААВЫН МИНЬ ХАЙРЛАСАН ЭНХРИЙ ЯЛДАМ БҮСГҮЙЧҮҮД

2010-01-21 08:54

ex survalj www.odashbalbar.blogspot.com/

Д.Мөнгөндалай

Үнэнийг хэлэх цаг нэгэнт болжээ. Аавын минь хайр¬ласан бүсгүйчүүдийн талаар дам яриа, хов жив олонтаа яригдаж, бичигдэж байлаа. Тэглээ гээд аавдаа "аав" гэж дуудуулах эрх олгосон том охин миний хувьд үнэнийг өгүүлэх нь үүрэг гэж бодлоо.
Аавыгаа бүсгүй хүнийг тийм гэгээн сайхнаар хайр¬лаж байсныг бодохоор бахар¬хах, хайрлах, уучлах сэтгэл бий болжээ.
Омар Хайямын нэг шүл¬гэнд аав минь хачин их дуртай байж билээ. "Дуулим энэ хорвоод цөмөөрөө бид орш¬догоос хойш дурлал, дарс хоёргүй насыг элээвэл нүгэл¬тэй. Мөнгөн сартай орчлонд цөмөөрөө бид оршдогоос хойш мөнхрөх эсэхтээ эргэл¬зэх нь илүү ажил гэлтэй" гэсэн мөрүүдийг байн байн уншдаг сан. Хорвоод хүн болж ирчихээд дурлаж, хайр¬лахгүй насыг элээвэл хич¬нээн гуниг¬тай. Үнэндээ аав хэдэн бүс¬гүйд дурлаж хич¬нээн бүсгүй¬тэй учирч явсныг тэр бүр би мэдэхгүй ээ.
 

Ангилал : Дурсамж | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (63) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ДЭЛГЭРМАА (өгүүллэг) Зохиогч Т.Батжаргал

2010-01-21 06:17

  PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Т.Батжаргал   
 
Зах, хязгааргүй үелэн хуйлран үргэлжлэх энэ их үүлэн тэнгэст эцэс төгсгөл гэж байна уу? гэмээр. Намайг томилолтоор ирж ажилласан анхны өдрөөс энэ бүсгүй орчин тойрны тундас үзэх, нислэгийн замын агаарын байдалд судлагаа хийхээр хөдөө сумдын нислэгт хааяа нэг сууж явдаг болсон юм. Сүүлдээ нэг мэдэхэд нислэг болгонд шахам надтай цуг нисдэг би ч дуртай авч явдаг болов оо. Эхэндээ бид хоёр хэн хэнээсээ бишүүрхэн дугарахгүй шахам явдаг байснаа ажил төрлийн эрхээр танилцан, ойртон дасч үе тэнгийн залуусын дотно сайхан сэтгэлээр үерхэх болсонсон. Түүнийг яаж анх харснаа, тэр ямархан хонгор бүсгүй байлаа… бүгдийг тод санаж байна.

 

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (28) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ДЭЭД БҮТЭЭЛИЙН ОРОНД ДЭЭДСИЙН ЕРӨӨЛӨӨР ХҮРМҮЙ

2010-01-21 06:09

Мэдээлэлийн эx сурвалж Яруу найрагч Г.Сонинбаярын xувийн блог http://bodliin-sar.blog.banjig.net

 

Ноён хутагтын ерөөл тавьсан Шамбалын овоо

 

 

“ХААЛГА ЗАДГАЙ ШАМБАЛЫН
ХААНААС НЬ Ч ОРЖ БОЛНО…”
Гэгээн уянга, бодрол бясалгалын дууч, бурханы үнэнч шавь, яруу найрагч Т.Содномнамжил ах маань нэгэнтээ ийн шүлэглэсэн билээ. Улаан гэрэлт Шамбалын тухай тэрбээр олонтаа бичсэн. Их говийн Эрдэнэ мэргэн Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хойд Шамбалын орны хаалгаар орох ахуйд номын ахын мэргэн шад цээжнээ тарни мэт тодроно. Со ах минь эдүгээ гайхамшигт дээд бүтээлийн орон Шамбалд морилон сэтгэлийн туйлын амгаланг олж, энэ Замбулинд үл эдлэх жаргалыг эдлэн Шамбалын орны 25 их хааны шадар болон суугаа болов уу. Их найрагч О.Дашбалбар ч тэр орноо залран номын хүрдэн эргүүлж буй гэдэгт үл эргэлзэнэ.

Ангилал : Аян замын тэмдэглэл | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (28) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Д.Баттогтоx бол Монголын Такүбокү юм.

2010-01-21 06:00

Яруунайрагч Дорждамбын Баттогтоx асан  бол мөxөс миний мэдэxийн Монголын гоо тансаг,гойд мэдрэмжлэг, гайxамшигтай цөөxөөн яруу найрагчидын нэг. Xарамсалтай нь ийм тансаг яруу найрагч монголын уранзоxиолд дэндүү цөөxөн юмдаа.
Сүүлд яруу найрагч Ц.Буянзаяа 2009 онд  андыxаа номыг эмxтгэн гаргасаныг үзээд xүний найз гэдэг ийм л байдаг юм байна гэж бодсон бас биширсэн.   Яагаад ч юм түүний шүлгүүдийг уншиxаар Японы алдарт яруу найрагч Ишикава Такүбокү-гийн шүлгүүд эрxгүй санаанд буугаад байдаг юм. Нөгөө Пушкин бол Оросын Байрон, Байрон бол Английн Пушкин гэдэг билүү Тэрэн шиг Д.Баттогтоx бол Монголын Такүбокү юм.


Ангилал : Шинэ үеийн яруу найраг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (32) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Хоёр амьдрал /Өгүүллэг/

2010-01-21 05:24

Та бүxэндээ Боннын xэмээx Тайванxүүгийн Алтангэрэлийн Xоёр амьдрал өгүүллэгийг толилуулж байна. Монголд 2006 онд <Төгсөөгүй...Эxлээгүй> нэртэйгээр өгүүллэгийн анxны түүвэрээ xэвлүүлж байсан. Саяxан бас нэг номоон гаргасан гэсэн.
Түүний xувийн вэбсайтны xаяг www.altangerel.blogspot.com
 

өгүүллэг

Берлин хотод үдшээр жиндүү хүйтэн салхи шуурч, цас хаялж байлаа. Урт хар хүрэм өмссөн дөч орчим насны туранхайвтар эр өөртөө итгэлтэй намбалаг алхаагаар хуучин социализмын үеийн блокон байшин бүхий гудамжаар алхална. Тэрээр хүйтнийг ер ажирсан шинжгүй, энд тэндхийг сонирхон харах төдийгүй аажим аажмаар цагаанаар бүрэн хучигдах гудамж түүнд их л таатай санагдаж байлаа. Огт өөр орны өөр өөр хүмүүс амьдран суудаг энэ гудамж төрөлх Улаанбаатар хотын гудамжтай юугаараа ч юм төстэй санагдаж, өмнө нь хэзээ нэгэн цагт хаа нэгтээ мэдэрсэн мэдрэмж тэр л танил байдлаараа энд Берлинд сэтгэлд нь эргэн буусанд тэрээр тайлбарлаж мэдэхгүй гайхана.

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (41) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Болор цом”-ын эзэн байртай болжээ

2010-01-21 05:08

Medeeleliin ex survalj www.news.mn

 Яруу найрагч Хөдөөгийн Эрдэнэбаатар  “Болор цом”-ын отгон эзэн болсонд талархан хүлээн авах хүн байхад, утгаа алдлаа гэх хүн цөөнгүй байсан билээ. Ямартай ч олон жил утга, уянгын олон арван шүлэг бичсэн түүнд Ховд аймгийн Захиргаа болон нутгийн зөвлөлөөсөөс нь нэг өрөө байр өгсөн байна. Ховд аймгийнхан “Болор цом”-ын эзэндээ Ховд аймгийн төвд нэг өрөө байр өгсөн нь яруу найрагчдад олгосон урамшууллын тэргүүн эгнээг эзлэхэд хүрчээ. Нутгийнхаа нэрийг өргөсөн яруу найрагчдаа нэг өрөө байр бэлэглэсэн нутгийнхан нь Ховд аймагт 300 хүний хүлээн авалт хийжээ.  


 

Ангилал : Мэдээ, Мэдээлэл | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (40) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ганц бүгээн адуу (Өгүүллэг) Т.Бум-Эрдэнэ

2010-01-19 08:30

Zoxiochiin xuwiin websait  www.bumerdene.blogspot.com


Гарамжав нуурын эрэг дээрх сүүлд авчирч тавьсан болов уу гэмээр тэгшилж зассан хар хадан дээр тэртээ зүүнтэйгээс нуурын мандал дээгүүр цухуйх нарыг ажин сууна. “Их ус юмаа. Үнэхээр том нуур юм” гэж тэрээр шагширан бодлорно. Үнэндээ бол нуур гээд байгаа болохоос Гарамжав шиг усгүй газрын хүнд бол далай л гэсэн үг юм даа.
Юунд ч юм сэгэлзээд үүр хаяарахын алдаад нойр нь бүрэн сэргэчихлээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гийх үүрийн саарал гэгээ тэрүүхэн үедээ бүүдийх авч хором мөч өнгөрөх тутамд ялан дийлэхийн ид хав шингэж, улам бүр тамиржин туяарна.
Гарамжав хүүхэд ахуй цагтаа яг л ийм зуны өглөө мөн ч олон удаа эртлэн босож, хөхүүртэй айрагнаас хуланд хийн, хөх тосыг нь үлээсэн болж хэд залгилаад адуундаа морддогсон. Түүнийгээ санасан уу эсвэл бүгчим хоносноос болсон уу тэрээр ухасхийн босож, хөргөгчнөөс хүйтэн ус гарган хоёр завжаараа сагартал залгиллаа. Тэгснээ хувцсаа өмсөн гарч ямар ч эргэлзээгүйгээр тэргээ асаан нуурын хөвөө рүү давхиж ирсэн нь энэ. Сүүлийн үед юм л бол энд ирж үүнээс цааш явах газаргүй болсон мэт зүүн зүгийг ширтэн зогсох болчихоод байгаа юм.

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Ийм нэгэн хайр" (өгүүллэг)

2010-01-19 07:29

  E-mail

medeeleliin ex survalj. www.dayarmongol.com

2010 оны 01 сарын 16

П.Батзориг
Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л... Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав. Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь  дугуй хагарчихсан,дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа.

 
                                                                                     
 

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (50) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

www.taniinom.mn вэб сайтын нээлт 1 сарын 20-нд болно

2010-01-19 07:25

 

Монгол улсад хэвлэгдэж байгаа бүх номын нэгдсэн мэдээллийн бааз болж, интернет дэх номын зах зээл байх эрхэм зорилготой www.taniinom.mn вэб сайтын нээлт энэ сарын 20-нд болно. Тус сайт нь 1000 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд номтой холбоотой хүн болгон энэ вэб сайтад нэгдэнэ гэж вэб сайтын үйл ажиллагаа явуулж буй зохион байгуулагчид нь ярилаа. Энэхүү вэб сайтад монголд гарч буй бүхий л салбарын номын талаарх мэдээллийг авах боломжтой гэнэ. Шинээр мэндэлэх гэж буй тус сайт зохиолчдод сар шинийн битүүний өдрийг хүртэл уран бүтээлээ бүртгүүлсэн тохиолдолд 2010 оныг дуустал үнэ төлбөргүйгээр байршуулах боломжийг энэхүү сайтынхан олгож байгаа юм. Мөн тус сайтад хамгийн сүүлийн үед гарсан номын талаарх мэдээлэл, номын худалдааны төвийн хаяг, байршил, үнэ ханш, захиалгын булан ажиллуулж, сонгосон номоо захиалсан тохиолдолд хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Д.Долгорсүрэн

Ангилал : Номын xудалдаа, заxиалга | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Блогоор хэсүүчилхэд

2010-01-12 14:09

Мэдээлэлийн эх сурвалж: www.sukhzorig.blogspot.com

Сайхан мэдээ.
Яруу найрагч Д.Мөнхтөр ах “Хамаг залуу нас” хэмээх яруу найргийн гурав дахь түүврээ хэвлүүлсэн гэнэ. Зүс зүсээ үзэж танилцаагүй ч бүтээлээр нь түүнтэй эчнээ танил болж явсан үе маань саяхан санагдана.
1996 - 1998 он. Мөхөс шүлэг бичхийг санаархагч бацаан Kurt Cobain–аар өвчилчихсөн байсан үе. Болоогүй бас Монгол Улсын ШУ-ны Академийн ажилтан тооны багш Ч.Мөнхболд, Ч.Гантөмөр нартай шадарлаж явсан маань аз завшаан гэхээсээ илүү хувь тохиол гэлтэй. Ганц хоёр лонх шар айрагны ард хөврөх нийтлэг яриануудаас тэс өөр эмх цэгцгүй яриа тэднээс хөвөрдөгсөн.
- Мерлин Монрогийн мэнгэний тухай болоод Огторгуйн гялгар гөлгөрийн онол, Омар Хаямын дөрвөн мөртүүд хийгээд түүний математик бодлогууд, магадлалын онол хийгээд хачин гоё нүдтэй бүсгүйн тухай тэгснээ гэнэт уртаар санаа алдалт Ж.Болд-Эрдэнийн
 
Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

 

Аль эсвэл Д.Мөнхтөр найрагч ахын

 

“Хаврын шөнө” вальс
“Хаврын шөнө” вальс
Хатингар гар ширээ товшиж
Хаа нэгтээ рүү галт тэрэг хурдална
Хачин нууцлаг аминч яриа эхэлнэ...
Хүүхдийнх шиг, эрүүл бусаар нүд нь гялалзавч
Хүчирхэн ариун залуу насаа дурсацгаавч
Хайртай гэх үг тэндээс үл сонсдоно
Хацар уруул энд утга үл агуулна
Халуун залуу насны зүг зовонгуйхан ширтэнэ
Хагацах мэт шүүрс алдацгаана...
Хатингар гарт харин, энэ бүхэн хамаагүй
Утгагүй
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно...
Халмаг хөгшдийн залуу нас
Халуун залуу найрагчийн
Өтөл насыг өрөвдөнө, хайрт минь
“Хайран залуу нас минь
Хаашаа чи однов” хэмээн
Халмаг хөгшдийн өтөл нас
Хайрын дуу зохионо
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно оо...
Харин мөнөөх, омогт хатингар гар л
“Хаврын шөнө вальс”
“Хаврын шөнө вальс”... хэмээн
Ханз ширээ товшсоор одох нь сонсдоном...

Яруу найрагт дурлах яруу найргийн өөр нэгэн хөг аялгууг эрэн бэдэрсэн нэгэн бацааны хувь маш том ертөнц байлаа. .....дэндүү яруухан он жилүүд хөвөржээ. Алдарт 90-ээд оны уран бүтээлчдийн нэг Д.Мөнхтөр ахтай зүс зүсээ харан танилцсан минь саяхан. Их эртний танилуудын уулзалт мэт болж билээ .
Өөрийнхөө уран бүтээлээсээ гадна Туркын утга зохиолын орчуулга хийж байгаа МУИС-ийн Социологи - Нийгмийн ажлын тэнхимийн багш яруу найрагч Д.Мөнхтөр /PhD/ ахын “Хамаг залуу нас” ном нь 2010 оны “Алтан Өд” оны шилдэг уран бүтээл шалгаруулах эхний даваанд үлдэж гэнэ.
Сайхан мэдээ.
Амжилт хүсье ахдаа...   


2010.01.05

Ангилал : Зоxиолчийн яриа | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (9) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БЯМБААГИЙН САРАНТУЯА

2009-12-29 12:05

 Мэдээлэлийн эх сурвалж: Яруу найрагч, сэтгүүлч Б.Сарантуяагийн http://sarantuyad.blogspot.com/    http://sarantuya.miniih.com/

1990-ээд оны нийгмийн шинэчлэлийг өдөөгч хүчин зүйлсийн нэг болох их утга зохиолд 1990 оныхон хэмээн нэрлэгдсэн авъяас билэгт эрч хүчтэй олон залуу уран бүтээлчид гарч ирсэн нь өчигдөрхөн юм шигээ. Өөр өөрийн арга барил өөр өөрийн дуу хоолой, өнгийг илэрхийлсээр гарч ирсэн тэдэн дунд эмэгтэй уран бүтээлчид олон бий. Өдгөө бидний МОНҮТВ-ын “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээр нь танил болсон яруу найрагч Б.Сарантуяагийн цонхоор шагайхыг санал болгож байна.  ...Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа  тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт  байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог.  Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л  хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева   "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ"  хэмээн  уулга алдан хэлсэн байдаг.  Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай. Яруу найрагч Бямбаагийн Сарантуяа. 

Нэг л бөгчим уйт шөнөөр  

Нэг л бөгчим уйт шөнөөр
Нисмээр л байсан …нар луу…
Түнэр салхин цонхоор исгэрэн дэвхцэж
Т
үүдгийн гал шиг ноцоон байсан
Т
үүнийг чи надаар дуудуулсан…
Омог х
үслэн минь өөрийнх байж сурлаа
Одоо би салхины эзэн…
Саарал
үдшээр цонхыг чинь тогших
Салхи байна… би байна
Танил гийчин байна, амраг б
үсгүй байна
Тайлж мартсан хуримын гоёлоо
өмсөхөөр ирлээ
Орон гэрт чинь харанхуй бол гэрэл гаргах гэж битгий
сандар
Орг
үй хоосон харанхуйн дундаас ч
Олж харнаа чи миний н
үдийг
Ийм итгэлтэй
Ийм гэрэлтэй
Ийм бардам
Ийм чамаас явчихсан н
үдийг
Инээмсэглэсэн уруулаар
үнсэж чи чадах уу...

  

Ангилал : Монголын яруу найраг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (30) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Орчлонд сайхан дуу хэрэгтэй

2009-12-07 08:39

мэдээлэлийн эx сурвалж; яруу найрагч Ш. Батболдын http://burhani-ur.blog.banjig.net

Яруу найрагч С.Оюунтөгс. 1979 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 2002 онд “Хаа байсан алс” яруу найргийн анхны номоо, 2006 онд “Толинд туссан өчигдөр” хэмээх номоо гаргасан. Энэ удаа танд “Намрыг хүлээхүй” яруу найргийн, “Бүгээн чулуу” өгүүллэгийн анхны номоо гаргажээ. 

Ангилал : Шинэ ном | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (98) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ДЭЛГЭРМАА (өгүүллэг)

2009-12-07 07:47

ex survalj www.zamdaan.com

Зах, хязгааргүй үелэн хуйлран үргэлжлэх энэ их үүлэн тэнгэст эцэс төгсгөл гэж байна уу? гэмээр. Намайг томилолтоор ирж ажилласан анхны өдрөөс энэ бүсгүй орчин тойрны тундас үзэх, нислэгийн замын агаарын байдалд судлагаа хийхээр хөдөө сумдын нислэгт хааяа нэг сууж явдаг болсон юм. Сүүлдээ нэг мэдэхэд нислэг болгонд шахам надтай цуг нисдэг би ч дуртай авч явдаг болов оо. Эхэндээ бид хоёр хэн хэнээсээ бишүүрхэн дугарахгүй шахам явдаг байснаа ажил төрлийн эрхээр танилцан, ойртон дасч үе тэнгийн залуусын дотно сайхан сэтгэлээр үерхэх болсонсон. Түүнийг яаж анх харснаа, тэр ямархан хонгор бүсгүй байлаа… бүгдийг тод санаж байна.

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (33) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Адтай Mятав зохиолч Ш.Цэнд аюуш

2009-12-04 01:41

Нэг єдєр сонины эрхлэгч намайг дуудаж

-Чамайг томилолтоор хєдєє явуулж, Мятав гэдэг хvний турхай сурвалжлуулахаар боллоо. тэр хvн, саяхан шатаж байгаа таван давхар байшингийн тагтан дээрээс нэг хvvхдийг буулган авч амий нь аварсан байна гэлээ. Би “буулган авч гэнэ vv? Єєрєє дор нь байж байгаад шат тавьж єгсєн хэрэг vv?” гэж асуулаа. Эрхлэгч:ийм учиртай юм гэнэ. Yvдний єрєєнєєс нь гэнэт хvчтэй гал дvрэлзэн асахад найман настай жаал хvv яах ч аргаа ололгvй тагтан дээрээ зугатан гарчээ. Удалгvй хойноос нь харанхуй хар утаа хуйлран баагиж, юу ч vлдээлгvй хуйхлах гэсэн шиг улаан гар єрвєлзєн эрчилж, vе vе хvvхдийн биенд хvрч байжээ

Ангилал : Xүүxдийн зоxиол | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

2009-12-04 00:51

                                                                                                                                              мэдээлэлийн эx сурвалж ;  www.literature.mn

chinbayar

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод  удаагүй байна

-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 снд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс  Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм.

Ангилал : Орчуулагчийн яриа | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (48) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эргийн салхинд /Өгүүллэг/ Камма Чикако

2009-12-04 00:39

                                                                                                           мэдээлэлийн эx сурвалж ;   www.dayarmongol.com

Япон орон арвин баялаг утга зохиолын өв сантай орон. Анхны романыг 10 зууны өмнө япон хүмүүс бичсэн гэхээр л ойлгомжтой юм. /Энэхүү хүн төрөлхтний анхны роман болох “Гензийн дуулал” ойрмогхон монгол хэлээр буун, уншигч олонд хүрсэн санагдана./
Монголчууд бид японы энэ арвин баялаг утга зохиолоос чамлахааргүй уншиж, хүртэж ирсэн. Ахмад үеийн орчуулагч нарын хичээл зүтгэлээр Японы орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч /манайд бол Д.Нацагдорж л гэсэн үг/ Нацумэ Соосэкийн “Жаал хүү” тууж, Нобелийн шагналт Кэнзабурэ Оэгийн “Хожимдсон залуус”, Басё, Ишикава Такүбакүгийн алдарт Хайку шүлгүүдийг уншиж байсан билээ. Хожим 1990-ээд оноос хойш Кобе Абэ, Мишима, Акутагава, Ясунари Кавабата, Шиба Роотарү гээд л ... Ер японы уран зохиол баялаг төдийгүй тун өвөрмөц, хүчирхэг.
Харин одоо энэ удаад өнөө цагийн японы зохиолч, уран бүтээлч залуусын уран бүтээлээс хүргэж байна.
 

Камма Чикако


Тэрбээр 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлсэн. 1993 онд Осакагийн эмэгтэйчүүдийн утга зохиолын хүрээлэнг үүсгэн байгуулагч, тэргүүн Тонекимико багштай учирснаар, Тони багшийн эрхлэн гаргадаг утга зохиолын сэтгүүлд уран бүтээлээсээ гаргах болсон байна.
Бодрол, хүмүүнлэгийн шинжтэй богино өгүүллэг голдуу бичдэг энэ бүсгүй Нацумэ Соосэкийг шүтэн бишрэгч.
Энэ удаа монгол уншигчдын хүртээл болж буй “Эргийн салхинд” өгүүллэг нь KITA NIHON –д хэвлэгдэж байжээ.
Камма бүсгүй өнгөрдөг зун манай оронд зочлоод буцсан юм.
Монголоос буцаж очоод илгээсэн захидалдаа тэрбээр “Улаанбаатарт зочилсон энэ зун надад гайхалтай дурсамжтай байлаа.  Магадгүй, өмнөх төрөл гэж хэрэв байдагсан бол осолдохгүй би монгол хүн байсан болов уу гэж бодогдсон. Танай нутгийн хүмүүсийн дүр төрх, уур амьсгал ер нь юм бүхэн яагаад ч юм бүр голоос халуун дулаан ойр санагдсан шүү” хэмээн бичжээ.

Ангилал : Гадаадын уран зоxиол | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (29) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ЗохиолЧ Дарма. БатбаЯр: Сэтгэлийн Үнэн нь амьдралын Үнэн байх албагҮй

2009-11-27 07:30

мэдээлэлийн эx сурвалж; яруу найрагч Ш. Батболдын http://burhani-ur.blog.banjig.net - ийн архив.

Саяхан Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан Төрийн шагналт зохиолч Д.Батбаяртай ярилцах завшаан тохиосонд баярлахын сацуу, бага зэрэг эмээх сэтгэл тээн уулзах цагтайгаа уралдан гэрт нь очихоор яарлаа. Намар оройн сэрүүн салхи энгэр заам нэвт үлээн, навчсын ганганаа, моддын сэрчигнээн сэтгэл хөгөлөх шиг. Энэ жил ч урт сайхан намар болж байна гэсэн шүү юм бодон алхахад "Навчсын тоогоор сэтгэл элж..." гэсэн мөр цээжнээс эрхгүй урсах нь хаа нэгтэйгээс уншсан билүү эсвэл гэсэн бодол дагуулна. Ийн уйтай хэрнээ уянгатайхан бодол тээн хүрсэндээ ч тэрүү бидний ярилцлага энэ л сэдвээр эхэллээ. 

 ЗохиолЧ Дарма. БатбаЯр

Ангилал : Зоxиолчийн яриа | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (93) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Чинагийн Галсан: Чингиз Айтматов байхгүй байсан бол би дэлхийн дэвжээнд гарч ирэхгүй

2009-11-27 06:20

Мэдээлэлийн эx сурвалж ; яруу найрагч Ш.Батболдын xувийн блог http://burhani-ur.blog.banjig.net

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Чинагийн Галсантай уулзаж ярилцлаа.

-Таныг саяхан Германы нэр хүндтэй шагнал хүрт­сэн гэж сонссон. Энэ та­лаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Бололгүй яахав. Герма­ны эдийн засгийн нийгэм­лэгээс утга зохиолд олгодог шагналыг хүртлээ. Энэ нь надад Германы ард түмнээс олгож байгаа тав дахь шагнал юм.

-Манайхан таны хүртэж байгаа шагналуудын чанар чансааг төдийлөн сайн ойл­годоггүй ч юм уу, нэг л "шуугиж" өгөхгүй байх шиг санагддаг?

Ангилал : Зоxиолчийн яриа | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (107) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Навчсын хүүрнэл Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр

2009-11-27 06:11

1

 

Шүлгийн санаа олно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцгэн дундаас цэцэг эрэхүй.Цэцэг хийгээд навчыг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээрээ навч гэж юу юм ? Салхи гэж юу юм?

 

2

 

1820-1850 он
“Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс автаад
Нарны дулаан илч нь буурна”

Ангилал : Эссэ | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (76) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

**no title

2009-11-27 05:51

Мэдээлэлийн эx сурвалж; Яруу найрагч Ц.Бавуудоржийн xувийн блог

www.bavuudorjiinshulguud.blogspot.com

Дорнын мөнгөн сарны доор гэгэлгэн гунигаа анирлах Цаст уулын яруу найрагч оюун сэтгэлийн амар амгалангийн төлөөнөө магтан дуулах, хайлан дуулах, өрөвдөн дуулах, сэмрэн дуулах ховорхон чавхдаст хуур мэт санагданa

Нутаг

Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ арцны үнэр
Есөн өдөр биеээс минь анхилна
Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ сарны туяа
Есөн сар шүлэгнээс минь цацарна
Нутагтаа нэг очоод ирэхэд шидэт нэгэн тарни
Есөн жил зүрхнээс минь гэрэлтнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шижир алтан наранд нь
Есөн хүсэл, ганцхан төөрөг минь дулаацаад ирнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шүү...

Ангилал : Монголын яруу найраг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (12) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Сакура” цэцэглэж, хайку дэлгэрсний учир

2009-11-27 05:24

Мэдээлэлийн эx сурвалж; Яруу найрагч Ш. Батболдын xувийн блог http://burhani-ur.blog.banjig.net


Ломбын Нямаа /МЗЭ-ийн шагналт/

“Насаараа бичээд таван сайхан шүлэг бичсэн бол жинхэнэ яруу найрагч, харин арван сайхан шүлэг бичсэн бол гайхамшигт яруу найрагч мөн".
М.Башё

Монгол, Японы ард түмний оюун санааны аугаа их харилцааг ноён хутагт Данзанравжаа тавьжээ. Ноён хутагт 1845-1846 онд Бээжин хотноо явж байгаад нэгэн япон хүнтэй танилцжээ. Тэр япон эр, би тантай хамт Монгол газар очиж таны их эрдмийг суръя хэмээв. Ноён хутагт хүсэлтийг зөвшөөрч тэр хоёр Хамарын хийдэд ирж ном үзсэн гэдэг. Равжаагийн номын өргөөний ойролцоо Монгол газар ургадаггүй мод ургав. Хүмүүс түүнийг “Япон мод” хэмээнэ. Мөнөөх самурай нутагтаа буцахдаа хутагтад сэлэм бэлэглэв. Өдгөө тэрхүү сэлэм Данзанравжаагийн музейд хадгалагдаж буй. Хэдэн жилийн өмнө Япон улсаас манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Ш.Кубота сэлэмний  ишийг задлан үзээд “Морита” гэдэг хүний сэлэм байна гэж уншжээ. Хамарын хийдийн ойролцоо Моритагийн тарьсан “япон мод” нь алдарт сакура байжээ. Монгол нутагт сакура ургасан түүх ийм юм. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан 1964 онд Японы ард түмний оюун сэтгэлийн охь манлай болсон хайку шүлгийг орчуулж, хайкугийн тухай өгүүлэл бичиж “Цог” сэтгүүлд хэвлүүлснээс хойш 45 жил өнгөрчээ. Монгол нутгийн хөрсөнд сакура ургасны адил Монгол найрагчид япон яруу найргийн гайхамшигт төрөл болсон хайкуг бүтээж туурвижээ.  Зарим судлаачид онолын хувьд “Монгол хайку” гэж байх боломжгүй хэмээдэг ч гэлээ Монголын найрагчид Монгол сэтгэлгээний хайку бүтээсээр байна. Энэ их туурвил Монгол яруу найргийн үнэт өв болон хөгжих нь дамжиггүй.
Оросын эрдэмтэн Марина Петрова “Орчин үеийн Монголын яруу найраг дахь хайку шүлгийн хандлага” өгүүлэлдээ:
Б.Лхагвасүрэнгийн:

Ангилал : Хайку | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (70) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бид бурхны хорвоо дээрх "тавиул" буюу Пүрэвжавын Баярсайханыг амьдралчаар тайлбарлахуй

2009-11-26 03:20
         /мэдээлэлийн эx сурвалж/ : Яруу найрагч Ш.Батболдын Бурxаны үр блог  www.burhani-ur.blog.banjig.net
Хэрэв надаас "хор­воо­гийн хамгийн гунигтай нь юу вэ?" гэвэл  ямар ч эр­гэл­­зээгүйгээр "мартах" гэж хариулмаар байна. Ерөө­сөө хүмүүн гэдэг амь­тан мар­таж чаддаг учраас амьд явдаг ч гэж хааяахан санадаг. Гэтэл энэ амьд­ралд чинь мартах ёсгүй юм, мартах ёсгүй хүн гэж байх ёстой биз дээ. Хэрэв та толгой дохин зөв­шөөрч байвал тийм нэгэн мар­таж бо­лом­гүй хүний ту­хай би бичсэн юм шүү. 
Халил: Уучлаарай, 1980-аад оны Монголын хүүр­нэл зохиолын "толгой" хэн бэ хэмээх дэндүү ойл­гомжтой асуултад одоо­хондоо надад гуравхан нэр байна. Далхаагийн Норов, Пүрэвжавын Баярсайхан, Долгорын Цэнджав. Бур­хан минь бусад нь битгий гомдоорой. Үнэн юм үнэ­нээрээ дээр ээ.   
 П.Батхуяг
Ангилал : Шүүмж | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (47) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БИ ЦАС БОЛНО

2009-11-26 03:09

 

Монголын яруу найргийн хамгийн өвөрмөц содон "Эрээнцавын эвдрээгүй найраг" хэмээн алдаршсан Д.Нямсүрэнгийн уран бүтээлээс толилуулж байна

мэдээлэлийн эx сурвалж :   www.dnyamsuren.blogspot.com

 

БИ ЦАС БОЛНО

Буй биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно

Гурвалсан морьд шиг галт тэрэгний

Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно

Хавирган сарны сэвэлзээнд

Хашаан доторх хэцэн дээр

Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ

Хатаахаар салхинд өлгөж тавьсан

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”

Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн бэлд тавьсан

Эрдэнийн гурвалжин чулууны

Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо билиг болон одно

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч

“Цагаан шүхэрт” ном болно...

 

 

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (19) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭНЗЭН НОРГОЙ ХЭН БЭ?

2009-11-26 02:54

мэдээлэлийн эx сурвалж ;  Яруунайрагч Г. Мэнд-ооёогийн  блог xаяг www.mendooyo.blogspot.com

Дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагнал
“Роеt Laureate” цолын учир

Монголчуудын аз хийморийн үүд нээгджээ. Их спортын цаст их оргилыг “байлдан” эзэлж монголчуудаас анхны олимпийн их аварга хослон төрөв. Үндэсний хэмжээний энэ их баярын торгон эгшинг монгол хүн бүр амьсгал даран хүлээж ялалтын уухайг одот шөнийн оддын тоогоор орон даяар хурайлан угтсан нь тун саяхан. Энэхүү төрхөмдөө буцсан эмээс төрийн удирдагч хүртэл бүх нийтээр найрлан цэнгэсэн азтай тэр мөч нь ард түмний зүрх сэтгэл, зөн билгийн учрал байлаа.

Монголчуудын олз хийморийн үүц нээгджээ. Оюу толгой, Таван толгой үүц юугаа дэлгэж эртний монголчуудын газар усны нэршлийн утга учир тайлагдаж эхлэв. Тэд аль дивангарт хөрсөн дорхи алт эрдэнэсээ нээж үүцлэн хадгалж түүнээ нэршүүлэн тэмдэглэж хойч үедээ гэрээслэн үлдээжээ. Өвгөдийн маань ухааныг өнөөгийн дэлхийн техникийн дээд ололт дөнгөж тэмтрэх төдий болж байна. Их ард түмний оюуны их нууц далдын чанадад байдаг аж.

 

Ангилал : Шүүмж | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (72) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Лев Гумилёвтой уулзсан минь Ж.БОЛД-ЭРДЭНЭ /1965-1998/

2009-11-26 02:48

эx сурвалж : яруу найрагч Ж.Болд эрдэнэ агсаны блог xаяг www.goomaral.blogspot.com

Тэр єдєр би байрандаа ном уншаад хэвтэж байлаа.
Єглєєхєн орсон борооны vнэр газраас єндийж, нээлттэй бvгдэд нэвчих гэсэн адилаар галт борын vнэртэй сvлэлдэн нэн таатай. Цонхны цаана дууч гургалдай уянгалан жиргэж, хажуугийн пивоны мухлагаас хэн нэгний хараал хэлэх сонсогдоно. Гэнэт хаалга хvчтэй дэлдэж, Батсайхан маань орж ирээд ихэд догдлонгуйгаар “Бушуухан хувцаслаарай, яг цаг хагасын дараа Лев Гумилёв гэртээ хvлээж байя гэсэн” хэмээн хэллээ. Бид хоёр тун яаран очсон сон. Намбалаг сайхан авгай хаалга тайлж, орохыг урилаа. Тохь муутай єрєєнvvд ундуй сундуй нь vзтэл нvvдлийн шинжтэй. Авгай єєрийгєє Наталья Викторовна хэмээн танилцуулаад баахан зовонгуйгаар:
-Бид нvvж байна. Байраа сольж байгаа юм л даа гэж тайлбарлав. Лев Николаевич утсаар ярингаа биднийг “суу” гэж дохисон бєгєєд ярилцахыг сонсохул хэн нэгэн лекц уншуулахаар урихад нь татгалзаж:
-Миний бие муу байна. Тэгээд ч зав муутай… хэмээгээд уучлалт гуйж байв. Дараа нь бидэнтэй мэндлээд эхнэртээ хандаж “Бас л нэг чалчигч” хэмээх нь илт цааргалсан шинжтэй бєгєєд бидэнд хандаж хэлэх ч шиг санагдсан билээ. Бид цай ууцгаалаа.
 

Ангилал : Дурсамж | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (28) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ТАВЫН ДАВАА

2009-11-26 02:42

Эдүгээ Чикаго хотноо аж төрж буй зохиолч Д.Энхболдын бичсэн дараах номуудыг худалдаж байна.1. "Нарансолонго" тууж, өгүүллэгийн ном
Энэхүү ном нь хайр сэтгэл уянгын тууж болон өгүүллэгүүдтэй. Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$2. "Казиног номхотгосон түүх" АНУ-д аж төрж буй Монголчуудын амьдралаас сэдэвлэсэн маш сонирхолтой адал явдлын тууж. Нэгэн монгол эр хамаг байдгаа Казинод алдаж, гуларч алдаж явсаар, эхнэр хүүхэд нь хүртэл түүнийг орхин Монгол руугаа буцна. Гэвч нэг л өдөр ... Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$3. "Паанан" Хүн - адгуус - байгалийн харьцааны талаар бичсэн адал явдал, уянгын тууж болон унягын өгүүллэгүүдийн ном. Хэвлэгдсэн он 1998 он. Улаанбаатар хот. Үнэ 6,99$Эдгээр номыг худалдан авахыг хүсвэл enkhbold9@yahoo.com хаягаар захиалгаа өгнө үү
 

ТАВЫН ДАВАА   өгүүллэг

"Нарансолонго" тууж, өгүүллэгийн номоос
Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж -Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ. Юманд чинь эрэмбэ, зэрэг дэв гэж нэг лут юм байдаг юм гэж учирласаар байгаад Бөхбатыг эрэмбэнд нь сүрхий дасгаж айлд орсон ч Зэндмэний хажуугаар өнгөрөөд хойморт нь суучихдаг, байрандаа хоол хош бэлтгэхэд хэнэггүйхэн сууж байгаад хоол болсон хойно дээжийг нь тэгэх л ёстой юм гэсэн шиг гарддаг болгочихжээ. Төгсөх жилийнхээ өвөл Зэндмэнэ гэрлэж Дамбадаржаад хашаа байшинтай болоход хоёул байрнаасаа гарч Дэлгэрмаагийн гарын хоол цайны амтанд нэг л хүн мэт сүжрэн автав

Ангилал : Өгүүллэг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (56) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

НАМРЫН ШУВУУД

2009-11-26 02:06

Гончигийн Сүхзориг Маркетингийн мэргэжилтэй. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн. 2003 онд “Эрх чөлөө-Миний сүүдэр” яруу найргийн түүвэр 2007 онд “Бүгд над шиг хийсвэр” яруу найргийн түүврүүдээ хэвлүүлсэн. Монголын Зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2003, Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг 2008 онд тус тус хүртсэн.

/Түүний анхний ном Эрx чөлөө Миний сүүдэр шүлгийн түүвэрт нь багтсан “Намрын шувууд” хэмээх уг шүлгэнд нь “Хурд” хамтлагын Отгонбаяр ая хийж “Яг чам шиг” дууг бүтээжээ. Тэр бол Маш гоё дуу би xэд сонссоноо тоолоод ч бараxгүй байxаа.../ Эх сурвалж: www.sukhzorig.blogspot.com

НАМРЫН ШУВУУД
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдэгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй...
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн...

Ангилал : Шинэ үеийн яруу найраг | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бавуугийн Лхагвасүрэн - Нулимстай дурсамж

2009-11-12 09:01

 



Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.

...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хàйруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй...

Ангилал : Дурсамж | Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (112) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >