\
мэдээлэлийн эx сурвалж; яруу найрагч Ш. Батболдын http://burhani-ur.blog.banjig.net - ийн архив.
Саяхан Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан Төрийн шагналт зохиолч Д.Батбаяртай ярилцах завшаан тохиосонд баярлахын сацуу, бага зэрэг эмээх сэтгэл тээн уулзах цагтайгаа уралдан гэрт нь очихоор яарлаа. Намар оройн сэрүүн салхи энгэр заам нэвт үлээн, навчсын ганганаа, моддын сэрчигнээн сэтгэл хөгөлөх шиг. Энэ жил ч урт сайхан намар болж байна гэсэн шүү юм бодон алхахад "Навчсын тоогоор сэтгэл элж..." гэсэн мөр цээжнээс эрхгүй урсах нь хаа нэгтэйгээс уншсан билүү эсвэл гэсэн бодол дагуулна. Ийн уйтай хэрнээ уянгатайхан бодол тээн хүрсэндээ ч тэрүү бидний ярилцлага энэ л сэдвээр эхэллээ.

Мэдээлэлийн эx сурвалж ; яруу найрагч Ш.Батболдын xувийн блог http://burhani-ur.blog.banjig.net
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Чинагийн Галсантай уулзаж ярилцлаа.

-Таныг саяхан Германы нэр хүндтэй шагнал хүртсэн гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Бололгүй яахав. Германы эдийн засгийн нийгэмлэгээс утга зохиолд олгодог шагналыг хүртлээ. Энэ нь надад Германы ард түмнээс олгож байгаа тав дахь шагнал юм.
-Манайхан таны хүртэж байгаа шагналуудын чанар чансааг төдийлөн сайн ойлгодоггүй ч юм уу, нэг л "шуугиж" өгөхгүй байх шиг санагддаг?1
Шүлгийн санаа олно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцгэн дундаас цэцэг эрэхүй.Цэцэг хийгээд навчыг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээрээ навч гэж юу юм ? Салхи гэж юу юм?
2
1820-1850 он
“Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс автаад
Нарны дулаан илч нь буурна”
Мэдээлэлийн эx сурвалж; Яруу найрагч Ц.Бавуудоржийн xувийн блог
www.bavuudorjiinshulguud.blogspot.comДорнын мөнгөн сарны доор гэгэлгэн гунигаа анирлах Цаст уулын яруу найрагч оюун сэтгэлийн амар амгалангийн төлөөнөө магтан дуулах, хайлан дуулах, өрөвдөн дуулах, сэмрэн дуулах ховорхон чавхдаст хуур мэт санагданa
Мэдээлэлийн эx сурвалж; Яруу найрагч Ш. Батболдын xувийн блог http://burhani-ur.blog.banjig.net
Ломбын Нямаа /МЗЭ-ийн шагналт/
“Насаараа бичээд таван сайхан шүлэг бичсэн бол жинхэнэ яруу найрагч, харин арван сайхан шүлэг бичсэн бол гайхамшигт яруу найрагч мөн".
М.Башё
Монгол, Японы ард түмний оюун санааны аугаа их харилцааг ноён хутагт Данзанравжаа тавьжээ. Ноён хутагт 1845-1846 онд Бээжин хотноо явж байгаад нэгэн япон хүнтэй танилцжээ. Тэр япон эр, би тантай хамт Монгол газар очиж таны их эрдмийг суръя хэмээв. Ноён хутагт хүсэлтийг зөвшөөрч тэр хоёр Хамарын хийдэд ирж ном үзсэн гэдэг. Равжаагийн номын өргөөний ойролцоо Монгол газар ургадаггүй мод ургав. Хүмүүс түүнийг “Япон мод” хэмээнэ. Мөнөөх самурай нутагтаа буцахдаа хутагтад сэлэм бэлэглэв. Өдгөө тэрхүү сэлэм Данзанравжаагийн музейд хадгалагдаж буй. Хэдэн жилийн өмнө Япон улсаас манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Ш.Кубота сэлэмний ишийг задлан үзээд “Морита” гэдэг хүний сэлэм байна гэж уншжээ. Хамарын хийдийн ойролцоо Моритагийн тарьсан “япон мод” нь алдарт сакура байжээ. Монгол нутагт сакура ургасан түүх ийм юм. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан 1964 онд Японы ард түмний оюун сэтгэлийн охь манлай болсон хайку шүлгийг орчуулж, хайкугийн тухай өгүүлэл бичиж “Цог” сэтгүүлд хэвлүүлснээс хойш 45 жил өнгөрчээ. Монгол нутгийн хөрсөнд сакура ургасны адил Монгол найрагчид япон яруу найргийн гайхамшигт төрөл болсон хайкуг бүтээж туурвижээ. Зарим судлаачид онолын хувьд “Монгол хайку” гэж байх боломжгүй хэмээдэг ч гэлээ Монголын найрагчид Монгол сэтгэлгээний хайку бүтээсээр байна. Энэ их туурвил Монгол яруу найргийн үнэт өв болон хөгжих нь дамжиггүй.
Оросын эрдэмтэн Марина Петрова “Орчин үеийн Монголын яруу найраг дахь хайку шүлгийн хандлага” өгүүлэлдээ:
Б.Лхагвасүрэнгийн:
Монголын яруу найргийн хамгийн өвөрмөц содон "Эрээнцавын эвдрээгүй найраг" хэмээн алдаршсан Д.Нямсүрэнгийн уран бүтээлээс толилуулж байна
мэдээлэлийн эx сурвалж : www.dnyamsuren.blogspot.com
БИ ЦАС БОЛНО
Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно...
мэдээлэлийн эx сурвалж ; Яруунайрагч Г. Мэнд-ооёогийн блог xаяг www.mendooyo.blogspot.com
Дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагнал
“Роеt Laureate” цолын учир
Монголчуудын аз хийморийн үүд нээгджээ. Их спортын цаст их оргилыг “байлдан” эзэлж монголчуудаас анхны олимпийн их аварга хослон төрөв. Үндэсний хэмжээний энэ их баярын торгон эгшинг монгол хүн бүр амьсгал даран хүлээж ялалтын уухайг одот шөнийн оддын тоогоор орон даяар хурайлан угтсан нь тун саяхан. Энэхүү төрхөмдөө буцсан эмээс төрийн удирдагч хүртэл бүх нийтээр найрлан цэнгэсэн азтай тэр мөч нь ард түмний зүрх сэтгэл, зөн билгийн учрал байлаа.
Монголчуудын олз хийморийн үүц нээгджээ. Оюу толгой, Таван толгой үүц юугаа дэлгэж эртний монголчуудын газар усны нэршлийн утга учир тайлагдаж эхлэв. Тэд аль дивангарт хөрсөн дорхи алт эрдэнэсээ нээж үүцлэн хадгалж түүнээ нэршүүлэн тэмдэглэж хойч үедээ гэрээслэн үлдээжээ. Өвгөдийн маань ухааныг өнөөгийн дэлхийн техникийн дээд ололт дөнгөж тэмтрэх төдий болж байна. Их ард түмний оюуны их нууц далдын чанадад байдаг аж.
эx сурвалж : яруу найрагч Ж.Болд эрдэнэ агсаны блог xаяг www.goomaral.blogspot.com
Тэр єдєр би байрандаа ном уншаад хэвтэж байлаа.
Єглєєхєн орсон борооны vнэр газраас єндийж, нээлттэй бvгдэд нэвчих гэсэн адилаар галт борын vнэртэй сvлэлдэн нэн таатай. Цонхны цаана дууч гургалдай уянгалан жиргэж, хажуугийн пивоны мухлагаас хэн нэгний хараал хэлэх сонсогдоно. Гэнэт хаалга хvчтэй дэлдэж, Батсайхан маань орж ирээд ихэд догдлонгуйгаар “Бушуухан хувцаслаарай, яг цаг хагасын дараа Лев Гумилёв гэртээ хvлээж байя гэсэн” хэмээн хэллээ. Бид хоёр тун яаран очсон сон. Намбалаг сайхан авгай хаалга тайлж, орохыг урилаа. Тохь муутай єрєєнvvд ундуй сундуй нь vзтэл нvvдлийн шинжтэй. Авгай єєрийгєє Наталья Викторовна хэмээн танилцуулаад баахан зовонгуйгаар:
-Бид нvvж байна. Байраа сольж байгаа юм л даа гэж тайлбарлав. Лев Николаевич утсаар ярингаа биднийг “суу” гэж дохисон бєгєєд ярилцахыг сонсохул хэн нэгэн лекц уншуулахаар урихад нь татгалзаж:
-Миний бие муу байна. Тэгээд ч зав муутай… хэмээгээд уучлалт гуйж байв. Дараа нь бидэнтэй мэндлээд эхнэртээ хандаж “Бас л нэг чалчигч” хэмээх нь илт цааргалсан шинжтэй бєгєєд бидэнд хандаж хэлэх ч шиг санагдсан билээ. Бид цай ууцгаалаа.
Эдүгээ Чикаго хотноо аж төрж буй зохиолч Д.Энхболдын бичсэн дараах номуудыг худалдаж байна.1. "Нарансолонго" тууж, өгүүллэгийн ном
Энэхүү ном нь хайр сэтгэл уянгын тууж болон өгүүллэгүүдтэй. Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$2. "Казиног номхотгосон түүх" АНУ-д аж төрж буй Монголчуудын амьдралаас сэдэвлэсэн маш сонирхолтой адал явдлын тууж. Нэгэн монгол эр хамаг байдгаа Казинод алдаж, гуларч алдаж явсаар, эхнэр хүүхэд нь хүртэл түүнийг орхин Монгол руугаа буцна. Гэвч нэг л өдөр ... Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$3. "Паанан" Хүн - адгуус - байгалийн харьцааны талаар бичсэн адал явдал, уянгын тууж болон унягын өгүүллэгүүдийн ном. Хэвлэгдсэн он 1998 он. Улаанбаатар хот. Үнэ 6,99$Эдгээр номыг худалдан авахыг хүсвэл enkhbold9@yahoo.com хаягаар захиалгаа өгнө үү
ТАВЫН ДАВАА өгүүллэг
"Нарансолонго" тууж, өгүүллэгийн номоос
Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж -Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ. Юманд чинь эрэмбэ, зэрэг дэв гэж нэг лут юм байдаг юм гэж учирласаар байгаад Бөхбатыг эрэмбэнд нь сүрхий дасгаж айлд орсон ч Зэндмэний хажуугаар өнгөрөөд хойморт нь суучихдаг, байрандаа хоол хош бэлтгэхэд хэнэггүйхэн сууж байгаад хоол болсон хойно дээжийг нь тэгэх л ёстой юм гэсэн шиг гарддаг болгочихжээ. Төгсөх жилийнхээ өвөл Зэндмэнэ гэрлэж Дамбадаржаад хашаа байшинтай болоход хоёул байрнаасаа гарч Дэлгэрмаагийн гарын хоол цайны амтанд нэг л хүн мэт сүжрэн автав
Гончигийн Сүхзориг Маркетингийн мэргэжилтэй. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн. 2003 онд “Эрх чөлөө-Миний сүүдэр” яруу найргийн түүвэр 2007 онд “Бүгд над шиг хийсвэр” яруу найргийн түүврүүдээ хэвлүүлсэн. Монголын Зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2003, Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг 2008 онд тус тус хүртсэн.
/Түүний анхний ном Эрx чөлөө Миний сүүдэр шүлгийн түүвэрт нь багтсан “Намрын шувууд” хэмээх уг шүлгэнд нь “Хурд” хамтлагын Отгонбаяр ая хийж “Яг чам шиг” дууг бүтээжээ. Тэр бол Маш гоё дуу би xэд сонссоноо тоолоод ч бараxгүй байxаа.../ Эх сурвалж: www.sukhzorig.blogspot.com
НАМРЫН ШУВУУД
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдэгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй...
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн...

Тэртээ ерээд оныxон гэгдэx олон найрагчид дундаас нэгэн зөөлөн уянга сэтгэл эзэмдэж, нэгэн шаналант xагацал зүрx базалж, яасан ч эрт явчиxсан юмбэ дээ xэмээн бодон гэеүүрч, Xэрвээ одоо байсан бол Би Сарны оxин шүлгийг нь түүнд уйлж байгаад уншиж өгнө дөө xэмээн санаж явдаг нэгэн найрагч бол Дорждамбын Баттогтxоx юм. Xарин саяxан түүний анд Ц. Буянзаяа нь Д.Баттогтоxын шүлгүүд xэмээx нэр дор нэгэн сайxан номыг бүтээжээ. Энэ xүү номын дээжээс таньд xүргэж байна.
Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно
Сарны гэрэлтэйд шувууны нулимсанд дулаацаж өвс болно
Сархадын халуунд санчиг бүлээцүүлж нулимс болно
Самрын үр шиг бөөрөнхий хорвоод яаж ийгээд хүн болно
-Энэ чинь хэн бэ? Янжингийн *Босоо ороолон* мєн шив дээ!
-Юун *Босоо ороолон* гэж!.. энэ чинь гавьяат жvжигчин Тємєрсvх шvv дээ.
-Тэгвэл энэ маань бvр хvн болчоо шив дээ!
-Хvн болохгvй юу болох ёстой байсан юм?
-Чи мэдэхгvй ээ! Хvн боломгvй хачин зvггvй гайхал байсан юм!
/Бvжгийн жvжиг vзэгчдийн ярианаас/
Зос овогт Сэрээнэнгийн Билигсайхан 2006 онд монголд xэвлүүлсэн ӨВС ӨВСӨӨН ҮНСНЭМ xэмээx яруу найргийн анxны номын минь ӨВСНИЙ ЧИМЭЭГ АНИРДНАМ нэртэй xайку шүлгийн бүлгээс
Ай xөxөө xөxөө
Би xэд наслаx нь вэ
Эргэн тойрон аниргүи!
***
Xацар даган урсаx
Xайрьн нулимс
Xачин бүлээxэн
***
Дээгүүр нисэx шувуу
Далавчаа дэвэx сонсогдоно
Би xаана л явнадаа…
***
Анисан нүдэнд
Өнгийн цэцгэс
Нүдээн л нээxгүй юмсан
-- Ээжээ баруунтайгаас нэг морьтой хvн айсуйгэсэн vг тvvнийг тэр зvг харахаас ємнє хамаг биеий нь зарсхийлгэхэд єргєж байсан чулуугаа Дэжид золтой л алдчихсангvй.
Дээрээс нь гэнэт хvчтэй тавьсан чулуунд шахагдсан аарцны шар ус уутаа нэвчин гутал руу нь годхийв. Тэр хєлєє зайлуулсан ч vгvй, аарцан дээрх чулууныхаа хазгайг тэгшилж байлаа. Хэлтгий бол жигд шахагдахгvй, зvсэхэд бутарч ойчоод байх болно гэж бодсондоо ийнхvv тэгшилж байгаа бус ерєєс энэ ажлыг хар нялхаасаа гуч хvртлээ хийж дадсан дадлаараа л хийх бєгєєд ухаан санаанд нь мєн гэдгээс єєр юv ч vл бодогдон єєрийн эрхгvй тэр зvг харвал vнэхээр мєн байсанд сэтгэл нь харанхуйлан хоолой дээр нь ямар нэгэн юм тээглэн шvлс нь залгиж болохгvй болчих шиг болов. Эхийгээ айсуй яваа морьтны зvг харахыг хvлээн зогсож байсан хvv нь:
--Аав мєн vv? Ээжээ? гэж асуугаад дахин тэр морьтны зvг хэсэг харж зогссоноо эхийнхээ хариу хэлэхийг ч хvлээхгvй.
--Мєн байна, мєн байна гэж хашгиран гэртээ гvйн орлоо. Урьд нь хvvгээ ингээд ороход нь «Хvvе чи галдаа аргал хийгээрэй» гэх юм уу эсвэл «Яах чинь вэ, чи» гэж хойноос нь хашгирдаг байлаа. Энэ нь шинэ махтай vед хоолоо хийхдээ «Єнєє шєнє аав нь ирж магадгvй, ирээд идэг» гээд чанасан дал, хэдэн хавирга, цорой ч юм уу ямар нэгэн бvхэл махны тухай vг бєгєєд хvv эцэгтээ мєнєєхийг єгєх гэж ямагт яарч шон дээр буухад єєдєєс нь бариад гvйх нь халаг болдог,эх ч «Байз гэм чи яасан тавьтиргvй монд вэ» хэмээн загнах єхєєрдєх хослон хоцордог байв. Энэ удаа ч хvv мєн эцэгтээ тавьсан юм руу явж байгаа нь тэр аж.
Эдүгээ Чикаго хотноо аж төрж буй зохиолч Д.Энхболдын бичсэн дараах номуудыг худалдаж байна.1. "Нарансолонго" тууж, өгүүллэгийн ном
Энэхүү ном нь хайр сэтгэл уянгын тууж болон өгүүллэгүүдтэй. Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$2. "Казиног номхотгосон түүх" АНУ-д аж төрж буй Монголчуудын амьдралаас сэдэвлэсэн маш сонирхолтой адал явдлын тууж. Нэгэн монгол эр хамаг байдгаа Казинод алдаж, гуларч алдаж явсаар, эхнэр хүүхэд нь хүртэл түүнийг орхин Монгол руугаа буцна. Гэвч нэг л өдөр ... Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$3. "Паанан" Хүн - адгуус - байгалийн харьцааны талаар бичсэн адал явдал, уянгын тууж болон унягын өгүүллэгүүдийн ном. Хэвлэгдсэн он 1998 он. Улаанбаатар хот. Үнэ 6,99$Эдгээр номыг худалдан авахыг хүсвэл enkhbold9@yahoo.com хаягаар захиалгаа өгнө үү
ЭX СУРВАЛЖ ; www.dayarmongol.com
Ярилцсан М. Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв)
Орчуулагч нар ярьдаг, ямар ч хэлнээс орчууллаа гэсэн орчуулга нь уг эхээсээ заавал урт болж таардаг гэж. Бас манай зарим улс өөрсдөө орос, англи зэрэг хэлээр их богино хэлчих санааг монголоор маш уртаар илэрхийлж байна гэж шүүмжлэх ч гээд байдаг. Гэтэл таны “Преступление и наказание”-гийн орчуулгын нэрийг л харахад “Гэм зэм” гээд тун оновчтой атлаа богино байх юм. Тэгэхээр хэлэндээ биш үгээ олж сонгоход гол асуудал нь байна уу?
Монгол хэл бол хэлзүйнхээ талаас угаасаа залгамал учраас сунжруу байдаг байх. Чи өөрөө хэлний хүн энэ талаар сайн мэдэж байгаа. Ер нь бол миний ажигласнаар монголоор тун эвтэйхэн бууж байгаа нь голдуу хоршоо үг байдаг юм. Машин зашин гэлээ гэдэг шиг шахуу, гэхдээ юу гэж л орчуулганд зашин гэж оруулах вэ, өөр хэв маягийн хоршоо үг их орно, тэгэхээр нэг үг хоёр болж сунжрах гээд байдаг тал бий. Энэ талаас нь үзвэл яг орос эх, монгол орчуулга хоёрынхоо үгийг нэг бүрчлэн тоолоход монгол нь олон гарна. Гэхдээ аливаа хэлний хэмнэл гээд та нар хэлний хүмүүс ярьдаг даа. Монголоор маш сайхан товчхон хэлчих санаа гэж байна, орсоор бас цөөн үгээр илэрхийлчих зүйл ч гэж байна. Тиймээс хоёр хэлний онцлогийн л асуудал юм. Ер нь бол заавал монгол ч биш, аль ч хэлний орчуулга нь эхээсээ урт болдог гэдэг юм. Социализмаас өмнө бол харин орчуулгаа урт болгох өөр сонирхол бас байлаа шүү дээ. Хэвлэлийн хуудсаар шагнал тооцогдоно (инээв)
ЭX СУРВАЛЖ ; www.sonin.mn
Манай энэ удаагийн дугаарт АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч, Улсын төв номын сангийн захирал Г.Аким уригдлаа. Тэрбээр “Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь”, “Тэнгэрийн нохой”, “Бурхан шашны англи-монгол, монгол англи толь”, “Сэтгэлийн тахилгат уул буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу” зэрэг олон арван ном, Р.Рупен / Америк/-ийн “XX зууны монголчууд”, “Ч.Чемберс / Англи/-ийн “Чингис хаан”, Г.Маркес /Колумб/-ийн “Зуун жилийн ганцаардал”, ” Ч. Айтмотов /Киргиз/ -ийн “Цаазын тавцан”, “Дээрхийн гэгээнтэн Далай багшийн билиг сургаал” зэрэг олон арван ном хөврүүлж, номд дуртай хүмүүсийн оюуны цангааг тайлсан их эрдэмтэн билээ. Ингээд эрдэмтний яриаг уншигч танаа хүргэе.
Бадмаа аx эвгүй дээ. Түүнийг xараxаар яг л жинxэнэ зоxиолчын амьдарлаар амьдарч яваа юм шиг санагддагсан. Xуучин Улаанбаатар радиод ажилладаг байсан одоо xэвээрээ байгаа болов уу ? Юутай ч энэ удаад Амуль нэртэй өгүүллэгийг нь өөрийx нь xувийн блогноос авч тавилаа.
Эx сурвалж http://amuli.blog.banjig.net
…Түүнээс одсон хийгээд алсран одож буй бүхэнд мөнх бус хамаатай. Тэр бидний одоо ба ирээдүй. Басхүү өнгөрсөн цаг үе минь билээ…
Бүх зүйл Жүмисийг хөл хүнд болсноор эхэлсэн юм. Хэрвээ тийм явдал болоогүй бол бүх юмс дэндүү амар хялбар, ойлгомжтой байх байсан биз ээ. Харамсалтай нь хувь тавилангийн тоглоом шоглоомд энэ бүлийнхэн дэндүү хатуухан өртөх ёстой байжээ. Гэвч бүхнийг хэн нэгэн мэдэж байдаг хойно доо. Түүнээс гарах гарц, зугтах боломж бий гэж үүХарлаг хоньтын уул хавар болохоор зүүдлэгддэг нь хачин. Хашааны тэрүүхэнд халгайн ганц бут ургадаг нь бодогдоно. Хавар надад ингэж Харлаг хоньтын уул, халгайн ганц бутнаас эхэлж ирнэ. Гүвээ толгодын зайвраар улаан үхэр сажилна. Хэд гурав алхаад зогсож амсхийнэ. Амс¬хийх¬дээ алсын цайдам дахь худаг руу харна. Алс цайдам дахь худаг аяган нүдэнд нь дурайна.
Хүн төрөлхтөн үлэг оршил нь нүүдэл. Нүүдэл гэдэг хөдөлгөөн. Оршин байхын үндэс нь хөдөлгөөн чухамхүү үргэлжийн хөдөгөөн л амгаланг буй болгоно. Амгалангаас илүү жаргал гэж үгүй.Гурван мянга таван зуу гаруй жилийн турш амь зуулгийнхаа анхдагч хэлбэрийг хадгалж яваа нүүдэлчдийн амьдралын хувьсал үүнд оршино. Тиймгүйсэн бол амь зуулгын өөр хэлбэрийг хайх байсан. Яагаад тэд амьдардаг амьдралдаа сэтгэл хангалуун төдий олон мянган жилийн нүүр үзэв. Нүүдэлчидийн оршихуй бол байгаль дэлхий, одон ертөнцтэй зохицон орших оршил. Энэ оршил орчлон ертөнц дээрх өвөг оршил.
Цонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодoход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй
Цэнхэр Дунайн эрэг хөвөөнөө байрлах таван одтой FLAMENCO зочид буудлын их танхим гэрэл гэгээгээр сүлэрч, өөрийн улсын далбаа бүхий зоогийн ширээнд үндэснийхээ хувцасаар гангарсан орон орны яруу найрагчид хэд гураваараа ирж тухлан сууцгаах ажуу.
Унгарын нийслэл Будапештэд 5 хоног хуралдсан Дэлхийн яруу найрагчдын 29-р их хурлын хаалтын ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн болчухуй. Тус хурал “ Ирээдүй дэлхий дээр л өрнөнө...” гэсэн өвөрмөц уриан доор болж, яруу найргийн үнэ цэнэ,түүнийг бүтээгч тарни болсон үгийн шид хутаг, тэрчлэн улс орны хөгжил дэвшилд яруу найргийн гүйцэтгэх үүрэг зэрэг олон сэдвээр ярилцсан бөгөөд англи, испани, хятад хэл дээр яруу найргийн хэлэлцүүлгүүд явуулсан юм. Монголчууд энэ хуралд харьцангуй олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд оролцогчид 1- 2 номтой очиж шүлэг зохиолоосоо уншиж, номын танилцуулгаа хийв.Яруу найрагч Ц. Бавуудорж испани , бусад нь англи хэлт яруу найрагчдын хэлэлцүүлэгт оров. Авьяаслаг зохиолч Б.Золбаярын “AN ENTIRETY “эсээ өгүүллэгийн ном хуралд оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байв