Мэдээлэлийн эх сурвалж: Яруу найрагч, сэтгүүлч Б.Сарантуяагийн http://sarantuyad.blogspot.com/ http://sarantuya.miniih.com/
Нэг л бөгчим уйт шөнөөр
Нисмээр л байсан …нар луу…
Түнэр салхин цонхоор исгэрэн дэвхцэж
Түүдгийн гал шиг ноцоон байсан
Түүнийг чи надаар дуудуулсан…
Омог хүслэн минь өөрийнх байж сурлаа
Одоо би салхины эзэн…
Саарал үдшээр цонхыг чинь тогших
Салхи байна… би байна
Танил гийчин байна, амраг бүсгүй байна
Тайлж мартсан хуримын гоёлоо өмсөхөөр ирлээ
Орон гэрт чинь харанхуй бол гэрэл гаргах гэж битгий сандар
Оргүй хоосон харанхуйн дундаас ч
Олж харнаа чи миний нүдийг
Ийм итгэлтэй
Ийм гэрэлтэй
Ийм бардам
Ийм чамаас явчихсан нүдийг
Инээмсэглэсэн уруулаар үнсэж чи чадах уу...
мэдээлэлийн эx сурвалж; яруу найрагч Ш. Батболдын http://burhani-ur.blog.banjig.net
Яруу найрагч С.Оюунтөгс. 1979 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 2002 онд “Хаа байсан алс” яруу найргийн анхны номоо, 2006 онд “Толинд туссан өчигдөр” хэмээх номоо гаргасан. Энэ удаа танд “Намрыг хүлээхүй” яруу найргийн, “Бүгээн чулуу” өгүүллэгийн анхны номоо гаргажээ.

ex survalj www.zamdaan.com
Зах, хязгааргүй үелэн хуйлран үргэлжлэх энэ их үүлэн тэнгэст эцэс төгсгөл гэж байна уу? гэмээр. Намайг томилолтоор ирж ажилласан анхны өдрөөс энэ бүсгүй орчин тойрны тундас үзэх, нислэгийн замын агаарын байдалд судлагаа хийхээр хөдөө сумдын нислэгт хааяа нэг сууж явдаг болсон юм. Сүүлдээ нэг мэдэхэд нислэг болгонд шахам надтай цуг нисдэг би ч дуртай авч явдаг болов оо. Эхэндээ бид хоёр хэн хэнээсээ бишүүрхэн дугарахгүй шахам явдаг байснаа ажил төрлийн эрхээр танилцан, ойртон дасч үе тэнгийн залуусын дотно сайхан сэтгэлээр үерхэх болсонсон. Түүнийг яаж анх харснаа, тэр ямархан хонгор бүсгүй байлаа… бүгдийг тод санаж байна.
Нэг єдєр сонины эрхлэгч намайг дуудаж
-Чамайг томилолтоор хєдєє явуулж, Мятав гэдэг хvний турхай сурвалжлуулахаар боллоо. тэр хvн, саяхан шатаж байгаа таван давхар байшингийн тагтан дээрээс нэг хvvхдийг буулган авч амий нь аварсан байна гэлээ. Би “буулган авч гэнэ vv? Єєрєє дор нь байж байгаад шат тавьж єгсєн хэрэг vv?” гэж асуулаа. Эрхлэгч:ийм учиртай юм гэнэ. Yvдний єрєєнєєс нь гэнэт хvчтэй гал дvрэлзэн асахад найман настай жаал хvv яах ч аргаа ололгvй тагтан дээрээ зугатан гарчээ. Удалгvй хойноос нь харанхуй хар утаа хуйлран баагиж, юу ч vлдээлгvй хуйхлах гэсэн шиг улаан гар єрвєлзєн эрчилж, vе vе хvvхдийн биенд хvрч байжээ
мэдээлэлийн эx сурвалж ; www.literature.mn

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод удаагүй байна
-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 снд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм.
мэдээлэлийн эx сурвалж ; www.dayarmongol.com
Япон орон арвин баялаг утга зохиолын өв сантай орон. Анхны романыг 10 зууны өмнө япон хүмүүс бичсэн гэхээр л ойлгомжтой юм. /Энэхүү хүн төрөлхтний анхны роман болох “Гензийн дуулал” ойрмогхон монгол хэлээр буун, уншигч олонд хүрсэн санагдана./
Монголчууд бид японы энэ арвин баялаг утга зохиолоос чамлахааргүй уншиж, хүртэж ирсэн. Ахмад үеийн орчуулагч нарын хичээл зүтгэлээр Японы орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч /манайд бол Д.Нацагдорж л гэсэн үг/ Нацумэ Соосэкийн “Жаал хүү” тууж, Нобелийн шагналт Кэнзабурэ Оэгийн “Хожимдсон залуус”, Басё, Ишикава Такүбакүгийн алдарт Хайку шүлгүүдийг уншиж байсан билээ. Хожим 1990-ээд оноос хойш Кобе Абэ, Мишима, Акутагава, Ясунари Кавабата, Шиба Роотарү гээд л ... Ер японы уран зохиол баялаг төдийгүй тун өвөрмөц, хүчирхэг.
Харин одоо энэ удаад өнөө цагийн японы зохиолч, уран бүтээлч залуусын уран бүтээлээс хүргэж байна.
Камма Чикако
Тэрбээр 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлсэн. 1993 онд Осакагийн эмэгтэйчүүдийн утга зохиолын хүрээлэнг үүсгэн байгуулагч, тэргүүн Тонекимико багштай учирснаар, Тони багшийн эрхлэн гаргадаг утга зохиолын сэтгүүлд уран бүтээлээсээ гаргах болсон байна.
Бодрол, хүмүүнлэгийн шинжтэй богино өгүүллэг голдуу бичдэг энэ бүсгүй Нацумэ Соосэкийг шүтэн бишрэгч.
Энэ удаа монгол уншигчдын хүртээл болж буй “Эргийн салхинд” өгүүллэг нь KITA NIHON –д хэвлэгдэж байжээ.
Камма бүсгүй өнгөрдөг зун манай оронд зочлоод буцсан юм.
Монголоос буцаж очоод илгээсэн захидалдаа тэрбээр “Улаанбаатарт зочилсон энэ зун надад гайхалтай дурсамжтай байлаа. Магадгүй, өмнөх төрөл гэж хэрэв байдагсан бол осолдохгүй би монгол хүн байсан болов уу гэж бодогдсон. Танай нутгийн хүмүүсийн дүр төрх, уур амьсгал ер нь юм бүхэн яагаад ч юм бүр голоос халуун дулаан ойр санагдсан шүү” хэмээн бичжээ.