\
Яруу найрагч Бямбажавын Xүрэлбаатарын xүү Эрдэмбилэг xэмээx мундаг залуу сүүлийн жилүүдэд Англи-д сууж, нилээд сайн өгүүллэг, нийтлэл, эссэ, бичиж байгаа билээ. Түүний Толбогүй Монгол гэдэг анxны ном нь сэтгүүлзүй, утгазоxиолийн xүрээнийxэнд туxайн үедээ шинэ, содон, сонин, бэлэг болж байв. Аxиад бас түүний 2 даxь ном нь <Эндүүрэл ба бусад өгүүллэгүүд> нэртэйгээр гарчээ. Бельгээс Англи ойрxон шүүдээ. Өөртэй нь xолбогдож байгаад Шуудангаар номыг нь аваx шиг амарxан юм алгадаа. Амжилт xүсье.
zoxiogchiin xuviin websait www.mongolchuud.blogspot.com
ex survalj www.odashbalbar.blogspot.com/
Д.Мөнгөндалай
Үнэнийг хэлэх цаг нэгэнт болжээ. Аавын минь хайр¬ласан бүсгүйчүүдийн талаар дам яриа, хов жив олонтаа яригдаж, бичигдэж байлаа. Тэглээ гээд аавдаа "аав" гэж дуудуулах эрх олгосон том охин миний хувьд үнэнийг өгүүлэх нь үүрэг гэж бодлоо.
Аавыгаа бүсгүй хүнийг тийм гэгээн сайхнаар хайр¬лаж байсныг бодохоор бахар¬хах, хайрлах, уучлах сэтгэл бий болжээ.
Омар Хайямын нэг шүл¬гэнд аав минь хачин их дуртай байж билээ. "Дуулим энэ хорвоод цөмөөрөө бид орш¬догоос хойш дурлал, дарс хоёргүй насыг элээвэл нүгэл¬тэй. Мөнгөн сартай орчлонд цөмөөрөө бид оршдогоос хойш мөнхрөх эсэхтээ эргэл¬зэх нь илүү ажил гэлтэй" гэсэн мөрүүдийг байн байн уншдаг сан. Хорвоод хүн болж ирчихээд дурлаж, хайр¬лахгүй насыг элээвэл хич¬нээн гуниг¬тай. Үнэндээ аав хэдэн бүс¬гүйд дурлаж хич¬нээн бүсгүй¬тэй учирч явсныг тэр бүр би мэдэхгүй ээ.
![]() |
![]() |
![]() |
| Зохиогч Т.Батжаргал | |
| Зах, хязгааргүй үелэн хуйлран үргэлжлэх энэ их үүлэн тэнгэст эцэс төгсгөл гэж байна уу? гэмээр. Намайг томилолтоор ирж ажилласан анхны өдрөөс энэ бүсгүй орчин тойрны тундас үзэх, нислэгийн замын агаарын байдалд судлагаа хийхээр хөдөө сумдын нислэгт хааяа нэг сууж явдаг болсон юм. Сүүлдээ нэг мэдэхэд нислэг болгонд шахам надтай цуг нисдэг би ч дуртай авч явдаг болов оо. Эхэндээ бид хоёр хэн хэнээсээ бишүүрхэн дугарахгүй шахам явдаг байснаа ажил төрлийн эрхээр танилцан, ойртон дасч үе тэнгийн залуусын дотно сайхан сэтгэлээр үерхэх болсонсон. Түүнийг яаж анх харснаа, тэр ямархан хонгор бүсгүй байлаа… бүгдийг тод санаж байна. |
Мэдээлэлийн эx сурвалж Яруу найрагч Г.Сонинбаярын xувийн блог http://bodliin-sar.blog.banjig.net
Ноён хутагтын ерөөл тавьсан Шамбалын овоо
“ХААЛГА ЗАДГАЙ ШАМБАЛЫН
ХААНААС НЬ Ч ОРЖ БОЛНО…”
Гэгээн уянга, бодрол бясалгалын дууч, бурханы үнэнч шавь, яруу найрагч Т.Содномнамжил ах маань нэгэнтээ ийн шүлэглэсэн билээ. Улаан гэрэлт Шамбалын тухай тэрбээр олонтаа бичсэн. Их говийн Эрдэнэ мэргэн Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хойд Шамбалын орны хаалгаар орох ахуйд номын ахын мэргэн шад цээжнээ тарни мэт тодроно. Со ах минь эдүгээ гайхамшигт дээд бүтээлийн орон Шамбалд морилон сэтгэлийн туйлын амгаланг олж, энэ Замбулинд үл эдлэх жаргалыг эдлэн Шамбалын орны 25 их хааны шадар болон суугаа болов уу. Их найрагч О.Дашбалбар ч тэр орноо залран номын хүрдэн эргүүлж буй гэдэгт үл эргэлзэнэ.
Яруунайрагч Дорждамбын Баттогтоx асан бол мөxөс миний мэдэxийн Монголын гоо тансаг,гойд мэдрэмжлэг, гайxамшигтай цөөxөөн яруу найрагчидын нэг. Xарамсалтай нь ийм тансаг яруу найрагч монголын уранзоxиолд дэндүү цөөxөн юмдаа.
Сүүлд яруу найрагч Ц.Буянзаяа 2009 онд андыxаа номыг эмxтгэн гаргасаныг үзээд xүний найз гэдэг ийм л байдаг юм байна гэж бодсон бас биширсэн. Яагаад ч юм түүний шүлгүүдийг уншиxаар Японы алдарт яруу найрагч Ишикава Такүбокү-гийн шүлгүүд эрxгүй санаанд буугаад байдаг юм. Нөгөө Пушкин бол Оросын Байрон, Байрон бол Английн Пушкин гэдэг билүү Тэрэн шиг Д.Баттогтоx бол Монголын Такүбокү юм.
Medeeleliin ex survalj www.news.mn
Яруу найрагч Хөдөөгийн Эрдэнэбаатар “Болор цом”-ын отгон эзэн болсонд талархан хүлээн авах хүн байхад, утгаа алдлаа гэх хүн цөөнгүй байсан билээ. Ямартай ч олон жил утга, уянгын олон арван шүлэг бичсэн түүнд Ховд аймгийн Захиргаа болон нутгийн зөвлөлөөсөөс нь нэг өрөө байр өгсөн байна. Ховд аймгийнхан “Болор цом”-ын эзэндээ Ховд аймгийн төвд нэг өрөө байр өгсөн нь яруу найрагчдад олгосон урамшууллын тэргүүн эгнээг эзлэхэд хүрчээ. Нутгийнхаа нэрийг өргөсөн яруу найрагчдаа нэг өрөө байр бэлэглэсэн нутгийнхан нь Ховд аймагт 300 хүний хүлээн авалт хийжээ.

Гарамжав нуурын эрэг дээрх сүүлд авчирч тавьсан болов уу гэмээр тэгшилж зассан хар хадан дээр тэртээ зүүнтэйгээс нуурын мандал дээгүүр цухуйх нарыг ажин сууна. “Их ус юмаа. Үнэхээр том нуур юм” гэж тэрээр шагширан бодлорно. Үнэндээ бол нуур гээд байгаа болохоос Гарамжав шиг усгүй газрын хүнд бол далай л гэсэн үг юм даа.
Юунд ч юм сэгэлзээд үүр хаяарахын алдаад нойр нь бүрэн сэргэчихлээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гийх үүрийн саарал гэгээ тэрүүхэн үедээ бүүдийх авч хором мөч өнгөрөх тутамд ялан дийлэхийн ид хав шингэж, улам бүр тамиржин туяарна.
Гарамжав хүүхэд ахуй цагтаа яг л ийм зуны өглөө мөн ч олон удаа эртлэн босож, хөхүүртэй айрагнаас хуланд хийн, хөх тосыг нь үлээсэн болж хэд залгилаад адуундаа морддогсон. Түүнийгээ санасан уу эсвэл бүгчим хоносноос болсон уу тэрээр ухасхийн босож, хөргөгчнөөс хүйтэн ус гарган хоёр завжаараа сагартал залгиллаа. Тэгснээ хувцсаа өмсөн гарч ямар ч эргэлзээгүйгээр тэргээ асаан нуурын хөвөө рүү давхиж ирсэн нь энэ. Сүүлийн үед юм л бол энд ирж үүнээс цааш явах газаргүй болсон мэт зүүн зүгийг ширтэн зогсох болчихоод байгаа юм.
![]() |
|
medeeleliin ex survalj. www.dayarmongol.com 2010 оны 01 сарын 16 |
|
|
П.Батзориг
Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л... Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав. Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь дугуй хагарчихсан,дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа.
|
Мэдээлэлийн эх сурвалж: www.sukhzorig.blogspot.com
Сайхан мэдээ.
Яруу найрагч Д.Мөнхтөр ах “Хамаг залуу нас” хэмээх яруу найргийн гурав дахь түүврээ хэвлүүлсэн гэнэ. Зүс зүсээ үзэж танилцаагүй ч бүтээлээр нь түүнтэй эчнээ танил болж явсан үе маань саяхан санагдана.
1996 - 1998 он. Мөхөс шүлэг бичхийг санаархагч бацаан Kurt Cobain–аар өвчилчихсөн байсан үе. Болоогүй бас Монгол Улсын ШУ-ны Академийн ажилтан тооны багш Ч.Мөнхболд, Ч.Гантөмөр нартай шадарлаж явсан маань аз завшаан гэхээсээ илүү хувь тохиол гэлтэй. Ганц хоёр лонх шар айрагны ард хөврөх нийтлэг яриануудаас тэс өөр эмх цэгцгүй яриа тэднээс хөвөрдөгсөн.
- Мерлин Монрогийн мэнгэний тухай болоод Огторгуйн гялгар гөлгөрийн онол, Омар Хаямын дөрвөн мөртүүд хийгээд түүний математик бодлогууд, магадлалын онол хийгээд хачин гоё нүдтэй бүсгүйн тухай тэгснээ гэнэт уртаар санаа алдалт Ж.Болд-Эрдэнийн
Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ
Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Аль эсвэл Д.Мөнхтөр найрагч ахын
“Хаврын шөнө” вальс
“Хаврын шөнө” вальс
Хатингар гар ширээ товшиж
Хаа нэгтээ рүү галт тэрэг хурдална
Хачин нууцлаг аминч яриа эхэлнэ...
Хүүхдийнх шиг, эрүүл бусаар нүд нь гялалзавч
Хүчирхэн ариун залуу насаа дурсацгаавч
Хайртай гэх үг тэндээс үл сонсдоно
Хацар уруул энд утга үл агуулна
Халуун залуу насны зүг зовонгуйхан ширтэнэ
Хагацах мэт шүүрс алдацгаана...
Хатингар гарт харин, энэ бүхэн хамаагүй
Утгагүй
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно...
Халмаг хөгшдийн залуу нас
Халуун залуу найрагчийн
Өтөл насыг өрөвдөнө, хайрт минь
“Хайран залуу нас минь
Хаашаа чи однов” хэмээн
Халмаг хөгшдийн өтөл нас
Хайрын дуу зохионо
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно оо...
Харин мөнөөх, омогт хатингар гар л
“Хаврын шөнө вальс”
“Хаврын шөнө вальс”... хэмээн
Ханз ширээ товшсоор одох нь сонсдоном...
Яруу найрагт дурлах яруу найргийн өөр нэгэн хөг аялгууг эрэн бэдэрсэн нэгэн бацааны хувь маш том ертөнц байлаа. .....дэндүү яруухан он жилүүд хөвөржээ. Алдарт 90-ээд оны уран бүтээлчдийн нэг Д.Мөнхтөр ахтай зүс зүсээ харан танилцсан минь саяхан. Их эртний танилуудын уулзалт мэт болж билээ .
Өөрийнхөө уран бүтээлээсээ гадна Туркын утга зохиолын орчуулга хийж байгаа МУИС-ийн Социологи - Нийгмийн ажлын тэнхимийн багш яруу найрагч Д.Мөнхтөр /PhD/ ахын “Хамаг залуу нас” ном нь 2010 оны “Алтан Өд” оны шилдэг уран бүтээл шалгаруулах эхний даваанд үлдэж гэнэ.
Сайхан мэдээ.
Амжилт хүсье ахдаа...
2010.01.05