\ УТГА ЗОXИОЛ : Шүүмж

УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Шүүмж

Бичлэгийн тоо : 2 | Дэлгэцэнд : 1-2

Бид бурхны хорвоо дээрх "тавиул" буюу Пүрэвжавын Баярсайханыг амьдралчаар тайлбарлахуй

2009-11-26 03:20
         /мэдээлэлийн эx сурвалж/ : Яруу найрагч Ш.Батболдын Бурxаны үр блог  www.burhani-ur.blog.banjig.net
Хэрэв надаас "хор­воо­гийн хамгийн гунигтай нь юу вэ?" гэвэл  ямар ч эр­гэл­­зээгүйгээр "мартах" гэж хариулмаар байна. Ерөө­сөө хүмүүн гэдэг амь­тан мар­таж чаддаг учраас амьд явдаг ч гэж хааяахан санадаг. Гэтэл энэ амьд­ралд чинь мартах ёсгүй юм, мартах ёсгүй хүн гэж байх ёстой биз дээ. Хэрэв та толгой дохин зөв­шөөрч байвал тийм нэгэн мар­таж бо­лом­гүй хүний ту­хай би бичсэн юм шүү. 
Халил: Уучлаарай, 1980-аад оны Монголын хүүр­нэл зохиолын "толгой" хэн бэ хэмээх дэндүү ойл­гомжтой асуултад одоо­хондоо надад гуравхан нэр байна. Далхаагийн Норов, Пүрэвжавын Баярсайхан, Долгорын Цэнджав. Бур­хан минь бусад нь битгий гомдоорой. Үнэн юм үнэ­нээрээ дээр ээ.   
 П.Батхуяг
Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (48) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭНЗЭН НОРГОЙ ХЭН БЭ?

2009-11-26 02:54

мэдээлэлийн эx сурвалж ;  Яруунайрагч Г. Мэнд-ооёогийн  блог xаяг www.mendooyo.blogspot.com

Дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагнал
“Роеt Laureate” цолын учир

Монголчуудын аз хийморийн үүд нээгджээ. Их спортын цаст их оргилыг “байлдан” эзэлж монголчуудаас анхны олимпийн их аварга хослон төрөв. Үндэсний хэмжээний энэ их баярын торгон эгшинг монгол хүн бүр амьсгал даран хүлээж ялалтын уухайг одот шөнийн оддын тоогоор орон даяар хурайлан угтсан нь тун саяхан. Энэхүү төрхөмдөө буцсан эмээс төрийн удирдагч хүртэл бүх нийтээр найрлан цэнгэсэн азтай тэр мөч нь ард түмний зүрх сэтгэл, зөн билгийн учрал байлаа.

Монголчуудын олз хийморийн үүц нээгджээ. Оюу толгой, Таван толгой үүц юугаа дэлгэж эртний монголчуудын газар усны нэршлийн утга учир тайлагдаж эхлэв. Тэд аль дивангарт хөрсөн дорхи алт эрдэнэсээ нээж үүцлэн хадгалж түүнээ нэршүүлэн тэмдэглэж хойч үедээ гэрээслэн үлдээжээ. Өвгөдийн маань ухааныг өнөөгийн дэлхийн техникийн дээд ололт дөнгөж тэмтрэх төдий болж байна. Их ард түмний оюуны их нууц далдын чанадад байдаг аж.

 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (72) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй