УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Дурсамж

Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

ААВЫН МИНЬ ХАЙРЛАСАН ЭНХРИЙ ЯЛДАМ БҮСГҮЙЧҮҮД

2010-01-21 08:54

ex survalj www.odashbalbar.blogspot.com/

Д.Мөнгөндалай

Үнэнийг хэлэх цаг нэгэнт болжээ. Аавын минь хайр¬ласан бүсгүйчүүдийн талаар дам яриа, хов жив олонтаа яригдаж, бичигдэж байлаа. Тэглээ гээд аавдаа "аав" гэж дуудуулах эрх олгосон том охин миний хувьд үнэнийг өгүүлэх нь үүрэг гэж бодлоо.
Аавыгаа бүсгүй хүнийг тийм гэгээн сайхнаар хайр¬лаж байсныг бодохоор бахар¬хах, хайрлах, уучлах сэтгэл бий болжээ.
Омар Хайямын нэг шүл¬гэнд аав минь хачин их дуртай байж билээ. "Дуулим энэ хорвоод цөмөөрөө бид орш¬догоос хойш дурлал, дарс хоёргүй насыг элээвэл нүгэл¬тэй. Мөнгөн сартай орчлонд цөмөөрөө бид оршдогоос хойш мөнхрөх эсэхтээ эргэл¬зэх нь илүү ажил гэлтэй" гэсэн мөрүүдийг байн байн уншдаг сан. Хорвоод хүн болж ирчихээд дурлаж, хайр¬лахгүй насыг элээвэл хич¬нээн гуниг¬тай. Үнэндээ аав хэдэн бүс¬гүйд дурлаж хич¬нээн бүсгүй¬тэй учирч явсныг тэр бүр би мэдэхгүй ээ.
 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (60) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Лев Гумилёвтой уулзсан минь Ж.БОЛД-ЭРДЭНЭ /1965-1998/

2009-11-26 02:48

эx сурвалж : яруу найрагч Ж.Болд эрдэнэ агсаны блог xаяг www.goomaral.blogspot.com

Тэр єдєр би байрандаа ном уншаад хэвтэж байлаа.
Єглєєхєн орсон борооны vнэр газраас єндийж, нээлттэй бvгдэд нэвчих гэсэн адилаар галт борын vнэртэй сvлэлдэн нэн таатай. Цонхны цаана дууч гургалдай уянгалан жиргэж, хажуугийн пивоны мухлагаас хэн нэгний хараал хэлэх сонсогдоно. Гэнэт хаалга хvчтэй дэлдэж, Батсайхан маань орж ирээд ихэд догдлонгуйгаар “Бушуухан хувцаслаарай, яг цаг хагасын дараа Лев Гумилёв гэртээ хvлээж байя гэсэн” хэмээн хэллээ. Бид хоёр тун яаран очсон сон. Намбалаг сайхан авгай хаалга тайлж, орохыг урилаа. Тохь муутай єрєєнvvд ундуй сундуй нь vзтэл нvvдлийн шинжтэй. Авгай єєрийгєє Наталья Викторовна хэмээн танилцуулаад баахан зовонгуйгаар:
-Бид нvvж байна. Байраа сольж байгаа юм л даа гэж тайлбарлав. Лев Николаевич утсаар ярингаа биднийг “суу” гэж дохисон бєгєєд ярилцахыг сонсохул хэн нэгэн лекц уншуулахаар урихад нь татгалзаж:
-Миний бие муу байна. Тэгээд ч зав муутай… хэмээгээд уучлалт гуйж байв. Дараа нь бидэнтэй мэндлээд эхнэртээ хандаж “Бас л нэг чалчигч” хэмээх нь илт цааргалсан шинжтэй бєгєєд бидэнд хандаж хэлэх ч шиг санагдсан билээ. Бид цай ууцгаалаа.
 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (28) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бавуугийн Лхагвасүрэн - Нулимстай дурсамж

2009-11-12 09:01

 



Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.

...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хàйруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй...

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (84) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй