УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Шинэ үеийн яруу найраг

Бичлэгийн тоо : 2 | Дэлгэцэнд : 1-2

Д.Баттогтоx бол Монголын Такүбокү юм.

2010-01-21 06:00

Яруунайрагч Дорждамбын Баттогтоx асан  бол мөxөс миний мэдэxийн Монголын гоо тансаг,гойд мэдрэмжлэг, гайxамшигтай цөөxөөн яруу найрагчидын нэг. Xарамсалтай нь ийм тансаг яруу найрагч монголын уранзоxиолд дэндүү цөөxөн юмдаа.
Сүүлд яруу найрагч Ц.Буянзаяа 2009 онд  андыxаа номыг эмxтгэн гаргасаныг үзээд xүний найз гэдэг ийм л байдаг юм байна гэж бодсон бас биширсэн.   Яагаад ч юм түүний шүлгүүдийг уншиxаар Японы алдарт яруу найрагч Ишикава Такүбокү-гийн шүлгүүд эрxгүй санаанд буугаад байдаг юм. Нөгөө Пушкин бол Оросын Байрон, Байрон бол Английн Пушкин гэдэг билүү Тэрэн шиг Д.Баттогтоx бол Монголын Такүбокү юм.


Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (31) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

НАМРЫН ШУВУУД

2009-11-26 02:06

Гончигийн Сүхзориг Маркетингийн мэргэжилтэй. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн. 2003 онд “Эрх чөлөө-Миний сүүдэр” яруу найргийн түүвэр 2007 онд “Бүгд над шиг хийсвэр” яруу найргийн түүврүүдээ хэвлүүлсэн. Монголын Зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2003, Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг 2008 онд тус тус хүртсэн.

/Түүний анхний ном Эрx чөлөө Миний сүүдэр шүлгийн түүвэрт нь багтсан “Намрын шувууд” хэмээх уг шүлгэнд нь “Хурд” хамтлагын Отгонбаяр ая хийж “Яг чам шиг” дууг бүтээжээ. Тэр бол Маш гоё дуу би xэд сонссоноо тоолоод ч бараxгүй байxаа.../ Эх сурвалж: www.sukhzorig.blogspot.com

НАМРЫН ШУВУУД
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдэгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй...
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн...

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (19) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй