\ УТГА ЗОXИОЛ : Монголын яруу найраг

УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Монголын яруу найраг

Бичлэгийн тоо : 4 | Дэлгэцэнд : 1-4

БЯМБААГИЙН САРАНТУЯА

2009-12-29 12:05

 Мэдээлэлийн эх сурвалж: Яруу найрагч, сэтгүүлч Б.Сарантуяагийн http://sarantuyad.blogspot.com/    http://sarantuya.miniih.com/

1990-ээд оны нийгмийн шинэчлэлийг өдөөгч хүчин зүйлсийн нэг болох их утга зохиолд 1990 оныхон хэмээн нэрлэгдсэн авъяас билэгт эрч хүчтэй олон залуу уран бүтээлчид гарч ирсэн нь өчигдөрхөн юм шигээ. Өөр өөрийн арга барил өөр өөрийн дуу хоолой, өнгийг илэрхийлсээр гарч ирсэн тэдэн дунд эмэгтэй уран бүтээлчид олон бий. Өдгөө бидний МОНҮТВ-ын “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээр нь танил болсон яруу найрагч Б.Сарантуяагийн цонхоор шагайхыг санал болгож байна.  ...Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа  тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт  байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог.  Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л  хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева   "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ"  хэмээн  уулга алдан хэлсэн байдаг.  Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай. Яруу найрагч Бямбаагийн Сарантуяа. 

Нэг л бөгчим уйт шөнөөр  

Нэг л бөгчим уйт шөнөөр
Нисмээр л байсан …нар луу…
Түнэр салхин цонхоор исгэрэн дэвхцэж
Т
үүдгийн гал шиг ноцоон байсан
Т
үүнийг чи надаар дуудуулсан…
Омог х
үслэн минь өөрийнх байж сурлаа
Одоо би салхины эзэн…
Саарал
үдшээр цонхыг чинь тогших
Салхи байна… би байна
Танил гийчин байна, амраг б
үсгүй байна
Тайлж мартсан хуримын гоёлоо
өмсөхөөр ирлээ
Орон гэрт чинь харанхуй бол гэрэл гаргах гэж битгий
сандар
Орг
үй хоосон харанхуйн дундаас ч
Олж харнаа чи миний н
үдийг
Ийм итгэлтэй
Ийм гэрэлтэй
Ийм бардам
Ийм чамаас явчихсан н
үдийг
Инээмсэглэсэн уруулаар
үнсэж чи чадах уу...

  

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (30) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

**no title

2009-11-27 05:51

Мэдээлэлийн эx сурвалж; Яруу найрагч Ц.Бавуудоржийн xувийн блог

www.bavuudorjiinshulguud.blogspot.com

Дорнын мөнгөн сарны доор гэгэлгэн гунигаа анирлах Цаст уулын яруу найрагч оюун сэтгэлийн амар амгалангийн төлөөнөө магтан дуулах, хайлан дуулах, өрөвдөн дуулах, сэмрэн дуулах ховорхон чавхдаст хуур мэт санагданa

Нутаг

Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ арцны үнэр
Есөн өдөр биеээс минь анхилна
Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ сарны туяа
Есөн сар шүлэгнээс минь цацарна
Нутагтаа нэг очоод ирэхэд шидэт нэгэн тарни
Есөн жил зүрхнээс минь гэрэлтнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шижир алтан наранд нь
Есөн хүсэл, ганцхан төөрөг минь дулаацаад ирнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шүү...

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (12) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Д.Баттогтох : Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно

2009-11-12 08:57

Тэртээ ерээд оныxон гэгдэx олон найрагчид дундаас нэгэн зөөлөн уянга сэтгэл эзэмдэж, нэгэн шаналант xагацал зүрx базалж, яасан ч эрт явчиxсан юмбэ дээ xэмээн бодон гэеүүрч, Xэрвээ одоо байсан бол Би Сарны оxин шүлгийг нь түүнд уйлж байгаад уншиж өгнө дөө xэмээн санаж явдаг нэгэн найрагч бол Дорждамбын Баттогтxоx юм. Xарин саяxан түүний анд Ц. Буянзаяа нь Д.Баттогтоxын шүлгүүд xэмээx нэр дор  нэгэн сайxан номыг  бүтээжээ. Энэ xүү номын дээжээс таньд xүргэж байна. 

Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно
Сарны гэрэлтэйд шувууны нулимсанд дулаацаж өвс болно
Сархадын халуунд санчиг бүлээцүүлж нулимс болно
Самрын үр шиг бөөрөнхий хорвоод яаж ийгээд хүн болно

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (79) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Болор цомын эзэн яруунайрагч Цогдоржийн Бавуудорж

2009-11-07 08:11

Найрагчийн тухай          

                                                Эx сурвалж- http://bavuudorjiinshulguud.blogspot.com/

Дорнын мөнгөн сарны доор гэгэлгэн гунигаа анирлах Цаст уулын яруу найрагч оюун сэтгэлийн амар амгалангийн төлөөнөө магтан дуулах, хайлан дуулах, өрөвдөн дуулах, сэмрэн дуулах ховорхон чавхдаст хуур мэт санагдана.

Нэгэн хавар

Цонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодoход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй

 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (96) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй