УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Эссэ

Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

Навчсын хүүрнэл Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр

2009-11-27 06:11

1

 

Шүлгийн санаа олно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцгэн дундаас цэцэг эрэхүй.Цэцэг хийгээд навчыг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээрээ навч гэж юу юм ? Салхи гэж юу юм?

 

2

 

1820-1850 он
“Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс автаад
Нарны дулаан илч нь буурна”

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (76) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Хавар ай

2009-11-07 08:53

Б.Золбаяр МУИС-ийн сэтгүүл зүйн анги, Удирдлагын академийг төгсч, сэтгүүлч, удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2000-2009 онд “Өдрийн сонин”-д албаны даргаар ажилласан байна. Эдүгээ Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн даргын алба хашч буй. Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2007 онд, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг 2009 онд хүртжээ. Уран бүтээлийн “Бүтэн” /2004/, “Бүлээн” /2006/ номууд туурвижээ. Имэйл: zolbayar_b@yahoo.com
Хавар ай                                                                                                                                          Эx сурвалж - http://baastzolbayar.blogspot.com

Харлаг хоньтын уул хавар болохоор зүүдлэгддэг нь хачин. Хашааны тэрүүхэнд халгайн ганц бут ургадаг нь бодогдоно. Хавар надад ингэж Харлаг хоньтын уул, халгайн ганц бутнаас эхэлж ирнэ. Гүвээ толгодын зайвраар улаан үхэр сажилна. Хэд гурав алхаад зогсож амсхийнэ. Амс¬хийх¬дээ алсын цайдам дахь худаг руу харна. Алс цайдам дахь худаг аяган нүдэнд нь дурайна.

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (20) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нүүдэлчин монголчуудын сэтгэхүй юугаараа илүү вэ?

2009-11-07 08:14


Хоцрогдсон, залхуу бүдүүлэг... гэх монголчуудын сэтгэхүйн тухай Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай ийнхүү өгүүлжээ.

 Хүн төрөлхтөн үлэг оршил нь нүүдэл. Нүүдэл гэдэг хөдөлгөөн. Оршин байхын үндэс нь хөдөлгөөн чухамхүү үргэлжийн хөдөгөөн л амгаланг буй болгоно. Амгалангаас илүү жаргал гэж үгүй.Гурван мянга таван зуу гаруй жилийн турш амь зуулгийнхаа анхдагч хэлбэрийг хадгалж яваа нүүдэлчдийн амьдралын хувьсал үүнд оршино. Тиймгүйсэн бол амь зуулгын өөр хэлбэрийг хайх байсан. Яагаад тэд амьдардаг амьдралдаа сэтгэл хангалуун төдий олон мянган жилийн нүүр үзэв. Нүүдэлчидийн оршихуй бол байгаль дэлхий, одон ертөнцтэй зохицон орших оршил. Энэ оршил орчлон ертөнц дээрх өвөг оршил.

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (201) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй