УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Өгүүллэг

Бичлэгийн тоо : 12 | Дэлгэцэнд : 1-12

Дусал... Х.Эрдэмбилэг

2010-01-21 09:02

zoxiogchiin xuviin websait www.mongolchuud.blogspot.com

Таван одтой ROYAL GARDEN HOTEL-ын газар доорх гарааж руу хөтөлдөг хонгилоос (ажилчдын хаалга тэнд байдаг) намрын налгар өдөр 4.20-д ганган Сээгий гарч ирлээ. Hyde park-ын хажуудах, баруун Лондонгийн худалдааны баян гудамжуудын нэг, дэлгүүр хоршоо дүүрэн High street Kensington-д орших энэ арван давхар, том зочид буудалд одоо эр, эм хориод монгол ажилладгын нэг нь Сээгий бөгөөд тэр өнөөдөр бусдаас арай эрт ажлаа дуусгаад тарсан нь энэ.

 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (23) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ДЭЛГЭРМАА (өгүүллэг) Зохиогч Т.Батжаргал

2010-01-21 06:17

  PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Т.Батжаргал   
 
Зах, хязгааргүй үелэн хуйлран үргэлжлэх энэ их үүлэн тэнгэст эцэс төгсгөл гэж байна уу? гэмээр. Намайг томилолтоор ирж ажилласан анхны өдрөөс энэ бүсгүй орчин тойрны тундас үзэх, нислэгийн замын агаарын байдалд судлагаа хийхээр хөдөө сумдын нислэгт хааяа нэг сууж явдаг болсон юм. Сүүлдээ нэг мэдэхэд нислэг болгонд шахам надтай цуг нисдэг би ч дуртай авч явдаг болов оо. Эхэндээ бид хоёр хэн хэнээсээ бишүүрхэн дугарахгүй шахам явдаг байснаа ажил төрлийн эрхээр танилцан, ойртон дасч үе тэнгийн залуусын дотно сайхан сэтгэлээр үерхэх болсонсон. Түүнийг яаж анх харснаа, тэр ямархан хонгор бүсгүй байлаа… бүгдийг тод санаж байна.

 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (28) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хоёр амьдрал /Өгүүллэг/

2010-01-21 05:24

Та бүxэндээ Боннын xэмээx Тайванxүүгийн Алтангэрэлийн Xоёр амьдрал өгүүллэгийг толилуулж байна. Монголд 2006 онд <Төгсөөгүй...Эxлээгүй> нэртэйгээр өгүүллэгийн анxны түүвэрээ xэвлүүлж байсан. Саяxан бас нэг номоон гаргасан гэсэн.
Түүний xувийн вэбсайтны xаяг www.altangerel.blogspot.com
 

өгүүллэг

Берлин хотод үдшээр жиндүү хүйтэн салхи шуурч, цас хаялж байлаа. Урт хар хүрэм өмссөн дөч орчим насны туранхайвтар эр өөртөө итгэлтэй намбалаг алхаагаар хуучин социализмын үеийн блокон байшин бүхий гудамжаар алхална. Тэрээр хүйтнийг ер ажирсан шинжгүй, энд тэндхийг сонирхон харах төдийгүй аажим аажмаар цагаанаар бүрэн хучигдах гудамж түүнд их л таатай санагдаж байлаа. Огт өөр орны өөр өөр хүмүүс амьдран суудаг энэ гудамж төрөлх Улаанбаатар хотын гудамжтай юугаараа ч юм төстэй санагдаж, өмнө нь хэзээ нэгэн цагт хаа нэгтээ мэдэрсэн мэдрэмж тэр л танил байдлаараа энд Берлинд сэтгэлд нь эргэн буусанд тэрээр тайлбарлаж мэдэхгүй гайхана.

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (41) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ганц бүгээн адуу (Өгүүллэг) Т.Бум-Эрдэнэ

2010-01-19 08:30

Zoxiochiin xuwiin websait  www.bumerdene.blogspot.com


Гарамжав нуурын эрэг дээрх сүүлд авчирч тавьсан болов уу гэмээр тэгшилж зассан хар хадан дээр тэртээ зүүнтэйгээс нуурын мандал дээгүүр цухуйх нарыг ажин сууна. “Их ус юмаа. Үнэхээр том нуур юм” гэж тэрээр шагширан бодлорно. Үнэндээ бол нуур гээд байгаа болохоос Гарамжав шиг усгүй газрын хүнд бол далай л гэсэн үг юм даа.
Юунд ч юм сэгэлзээд үүр хаяарахын алдаад нойр нь бүрэн сэргэчихлээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гийх үүрийн саарал гэгээ тэрүүхэн үедээ бүүдийх авч хором мөч өнгөрөх тутамд ялан дийлэхийн ид хав шингэж, улам бүр тамиржин туяарна.
Гарамжав хүүхэд ахуй цагтаа яг л ийм зуны өглөө мөн ч олон удаа эртлэн босож, хөхүүртэй айрагнаас хуланд хийн, хөх тосыг нь үлээсэн болж хэд залгилаад адуундаа морддогсон. Түүнийгээ санасан уу эсвэл бүгчим хоносноос болсон уу тэрээр ухасхийн босож, хөргөгчнөөс хүйтэн ус гарган хоёр завжаараа сагартал залгиллаа. Тэгснээ хувцсаа өмсөн гарч ямар ч эргэлзээгүйгээр тэргээ асаан нуурын хөвөө рүү давхиж ирсэн нь энэ. Сүүлийн үед юм л бол энд ирж үүнээс цааш явах газаргүй болсон мэт зүүн зүгийг ширтэн зогсох болчихоод байгаа юм.

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Ийм нэгэн хайр" (өгүүллэг)

2010-01-19 07:29

  E-mail

medeeleliin ex survalj. www.dayarmongol.com

2010 оны 01 сарын 16

П.Батзориг
Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л... Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав. Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь  дугуй хагарчихсан,дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа.

 
                                                                                     
 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (50) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

ДЭЛГЭРМАА (өгүүллэг)

2009-12-07 07:47

ex survalj www.zamdaan.com

Зах, хязгааргүй үелэн хуйлран үргэлжлэх энэ их үүлэн тэнгэст эцэс төгсгөл гэж байна уу? гэмээр. Намайг томилолтоор ирж ажилласан анхны өдрөөс энэ бүсгүй орчин тойрны тундас үзэх, нислэгийн замын агаарын байдалд судлагаа хийхээр хөдөө сумдын нислэгт хааяа нэг сууж явдаг болсон юм. Сүүлдээ нэг мэдэхэд нислэг болгонд шахам надтай цуг нисдэг би ч дуртай авч явдаг болов оо. Эхэндээ бид хоёр хэн хэнээсээ бишүүрхэн дугарахгүй шахам явдаг байснаа ажил төрлийн эрхээр танилцан, ойртон дасч үе тэнгийн залуусын дотно сайхан сэтгэлээр үерхэх болсонсон. Түүнийг яаж анх харснаа, тэр ямархан хонгор бүсгүй байлаа… бүгдийг тод санаж байна.

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (33) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БИ ЦАС БОЛНО

2009-11-26 03:09

 

Монголын яруу найргийн хамгийн өвөрмөц содон "Эрээнцавын эвдрээгүй найраг" хэмээн алдаршсан Д.Нямсүрэнгийн уран бүтээлээс толилуулж байна

мэдээлэлийн эx сурвалж :   www.dnyamsuren.blogspot.com

 

БИ ЦАС БОЛНО

Буй биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно

Гурвалсан морьд шиг галт тэрэгний

Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно

Хавирган сарны сэвэлзээнд

Хашаан доторх хэцэн дээр

Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ

Хатаахаар салхинд өлгөж тавьсан

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”

Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн бэлд тавьсан

Эрдэнийн гурвалжин чулууны

Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо билиг болон одно

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч

“Цагаан шүхэрт” ном болно...

 

 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (19) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ТАВЫН ДАВАА

2009-11-26 02:42

Эдүгээ Чикаго хотноо аж төрж буй зохиолч Д.Энхболдын бичсэн дараах номуудыг худалдаж байна.1. "Нарансолонго" тууж, өгүүллэгийн ном
Энэхүү ном нь хайр сэтгэл уянгын тууж болон өгүүллэгүүдтэй. Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$2. "Казиног номхотгосон түүх" АНУ-д аж төрж буй Монголчуудын амьдралаас сэдэвлэсэн маш сонирхолтой адал явдлын тууж. Нэгэн монгол эр хамаг байдгаа Казинод алдаж, гуларч алдаж явсаар, эхнэр хүүхэд нь хүртэл түүнийг орхин Монгол руугаа буцна. Гэвч нэг л өдөр ... Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$3. "Паанан" Хүн - адгуус - байгалийн харьцааны талаар бичсэн адал явдал, уянгын тууж болон унягын өгүүллэгүүдийн ном. Хэвлэгдсэн он 1998 он. Улаанбаатар хот. Үнэ 6,99$Эдгээр номыг худалдан авахыг хүсвэл enkhbold9@yahoo.com хаягаар захиалгаа өгнө үү
 

ТАВЫН ДАВАА   өгүүллэг

"Нарансолонго" тууж, өгүүллэгийн номоос
Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж -Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ. Юманд чинь эрэмбэ, зэрэг дэв гэж нэг лут юм байдаг юм гэж учирласаар байгаад Бөхбатыг эрэмбэнд нь сүрхий дасгаж айлд орсон ч Зэндмэний хажуугаар өнгөрөөд хойморт нь суучихдаг, байрандаа хоол хош бэлтгэхэд хэнэггүйхэн сууж байгаад хоол болсон хойно дээжийг нь тэгэх л ёстой юм гэсэн шиг гарддаг болгочихжээ. Төгсөх жилийнхээ өвөл Зэндмэнэ гэрлэж Дамбадаржаад хашаа байшинтай болоход хоёул байрнаасаа гарч Дэлгэрмаагийн гарын хоол цайны амтанд нэг л хүн мэт сүжрэн автав

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (59) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Багын явдал Ш.Гаадамба

2009-11-10 08:11

БИ

-Энэ чинь хэн бэ? Янжингийн *Босоо ороолон* мєн шив дээ!
-Юун *Босоо ороолон* гэж!.. энэ чинь гавьяат жvжигчин Тємєрсvх шvv дээ.
-Тэгвэл энэ маань бvр хvн болчоо шив дээ!
-Хvн болохгvй юу болох ёстой байсан юм?
-Чи мэдэхгvй ээ! Хvн боломгvй хачин зvггvй гайхал байсан юм!

/Бvжгийн жvжиг vзэгчдийн ярианаас/

Нээрэн ч та нар миний багын явдлыг мэдэхгvй байх. Би ийм жаал байсан юм.
Намайг Тємєрсvх гэнэ. Янжингийн *Босоо ороолон* ч гэнэ. Бас *Ийрэл саарал* ч гэнэ.

Тємєрсvх гэдэг нь манай нагац євєєгийн єгсєн нэр гэж ээж хэлдэг юм. Єндєр євєє надад яагаад тийм нэр єгснийг мэдэхгvй. Манай том сvх огт иргvй мєлгєр мєртєє тvлээ хагалахад их сайн даадаг зузаан тємєр сvх байсан юм. Бодвол намайг тєрєєд єлгийтэй хэвтэж байхад євєє надад нэр єгєх гээд ийш тийш хартал манай том сvх нvдэнд нь тусаад надад Тємєрсvх гэдэг нэр єгсєн болов уу.

 

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (44) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тавын даваа /өгүүллэг/

2009-11-08 05:10

Эдүгээ Чикаго хотноо аж төрж буй зохиолч Д.Энхболдын бичсэн дараах номуудыг худалдаж байна.1. "Нарансолонго" тууж, өгүүллэгийн ном
Энэхүү ном нь хайр сэтгэл уянгын тууж болон өгүүллэгүүдтэй. Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$2. "Казиног номхотгосон түүх" АНУ-д аж төрж буй Монголчуудын амьдралаас сэдэвлэсэн маш сонирхолтой адал явдлын тууж. Нэгэн монгол эр хамаг байдгаа Казинод алдаж, гуларч алдаж явсаар, эхнэр хүүхэд нь хүртэл түүнийг орхин Монгол руугаа буцна. Гэвч нэг л өдөр ... Хэвлэгдсэн он 2006. Хэвлэсэн "Даяар Монгол" сонины газар Bloomington, IN Үнэ 17,99$3. "Паанан" Хүн - адгуус - байгалийн харьцааны талаар бичсэн адал явдал, уянгын тууж болон унягын өгүүллэгүүдийн ном. Хэвлэгдсэн он 1998 он. Улаанбаатар хот. Үнэ 6,99$Эдгээр номыг худалдан авахыг хүсвэл enkhbold9@yahoo.com хаягаар захиалгаа өгнө үү

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (29) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Г.Аким: Би ямар Багабанди биш

2009-11-08 04:37


ЭX СУРВАЛЖ ; www.sonin.mn

Манай энэ удаагийн дугаарт АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч, Улсын төв номын сангийн захирал Г.Аким уригдлаа. Тэрбээр “Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь”, “Тэнгэрийн нохой”, “Бурхан шашны англи-монгол, монгол англи толь”, “Сэтгэлийн тахилгат уул буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу” зэрэг олон арван ном, Р.Рупен / Америк/-ийн “XX зууны монголчууд”, “Ч.Чемберс / Англи/-ийн “Чингис хаан”, Г.Маркес /Колумб/-ийн “Зуун жилийн ганцаардал”, ” Ч. Айтмотов /Киргиз/ -ийн “Цаазын тавцан”, “Дээрхийн гэгээнтэн Далай багшийн билиг сургаал” зэрэг олон арван ном хөврүүлж, номд дуртай хүмүүсийн оюуны цангааг тайлсан их эрдэмтэн билээ. Ингээд эрдэмтний яриаг уншигч танаа хүргэе.

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (62) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

АМУЛЬ /ӨГҮҮЛЭГ/

2009-11-07 09:19

Бадмаа аx эвгүй дээ. Түүнийг xараxаар яг л жинxэнэ зоxиолчын амьдарлаар амьдарч яваа юм шиг санагддагсан. Xуучин Улаанбаатар радиод ажилладаг байсан одоо xэвээрээ байгаа болов уу ?  Юутай ч энэ удаад Амуль нэртэй өгүүллэгийг нь өөрийx нь xувийн блогноос авч тавилаа.                                     
                                                                                                                                                                   Эx сурвалж    http://amuli.blog.banjig.net

…Түүнээс одсон хийгээд алсран одож буй бүхэнд мөнх бус хамаатай. Тэр бидний одоо ба ирээдүй. Басхүү өнгөрсөн цаг үе минь билээ…

Бүх зүйл Жүмисийг хөл хүнд болсноор эхэлсэн юм. Хэрвээ тийм явдал болоогүй бол бүх юмс дэндүү амар хялбар, ойлгомжтой байх байсан биз ээ. Харамсалтай нь хувь тавилангийн тоглоом шоглоомд энэ бүлийнхэн дэндүү хатуухан өртөх ёстой байжээ. Гэвч бүхнийг хэн нэгэн мэдэж байдаг хойно доо. Түүнээс гарах гарц, зугтах боломж бий гэж үү

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (61) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй