\ УТГА ЗОXИОЛ : Орчуулагчийн яриа

УТГА ЗОXИОЛ

УТГА ЗОXИОЛЫН ТӨЛӨӨ...

Орчуулагчийн яриа

Бичлэгийн тоо : 2 | Дэлгэцэнд : 1-2

О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

2009-12-04 00:51

                                                                                                                                              мэдээлэлийн эx сурвалж ;  www.literature.mn

chinbayar

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод  удаагүй байна

-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 снд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс  Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм.

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (48) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цэрэнпилийн Гомбосүрэн: Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан

2009-11-08 04:43

ЭX СУРВАЛЖ ; www.dayarmongol.com

 
 
Монголын нийгэм соёлын түүхэнд төрийн зүтгэлтэн – гарамгай орчуулагч гэсэн хөтөлгөө морь мэт хос мэргэжлээрээ тод үсгээр бичигдсэн, манай бүх үеийн шилдэг сэхээтний нэг Цэрэнпилийн Гомбосүрэн гуайн яриаг та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Гомбосүрэн гуайг “Дэлхийн Өсөлт” байгууллагын шугамаар АНУ-д албан ёсоор айлчлах үед нь ийнхүү тухлан ярилцсан юм.


Ярилцсан М. Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв)

Орчуулагч нар ярьдаг, ямар ч хэлнээс орчууллаа гэсэн орчуулга нь уг эхээсээ заавал урт болж таардаг гэж. Бас манай зарим улс өөрсдөө орос, англи зэрэг хэлээр их богино хэлчих санааг монголоор маш уртаар илэрхийлж байна гэж шүүмжлэх ч гээд байдаг. Гэтэл таны “Преступление и наказание”-гийн орчуулгын нэрийг л харахад “Гэм зэм” гээд тун оновчтой атлаа богино байх юм. Тэгэхээр хэлэндээ биш үгээ олж сонгоход гол асуудал нь байна уу?

Монгол хэл бол хэлзүйнхээ талаас угаасаа залгамал учраас сунжруу байдаг байх. Чи өөрөө хэлний хүн энэ талаар сайн мэдэж байгаа. Ер нь бол миний ажигласнаар монголоор тун эвтэйхэн бууж байгаа нь голдуу хоршоо үг байдаг юм. Машин зашин гэлээ гэдэг шиг шахуу, гэхдээ юу гэж л орчуулганд зашин гэж оруулах вэ, өөр хэв маягийн хоршоо үг их орно, тэгэхээр нэг үг хоёр болж сунжрах гээд байдаг тал бий. Энэ талаас нь үзвэл яг орос эх, монгол орчуулга хоёрынхоо үгийг нэг бүрчлэн тоолоход монгол нь олон гарна. Гэхдээ аливаа хэлний хэмнэл гээд та нар хэлний хүмүүс ярьдаг даа. Монголоор маш сайхан товчхон хэлчих санаа гэж байна, орсоор бас цөөн үгээр илэрхийлчих зүйл ч гэж байна. Тиймээс хоёр хэлний онцлогийн л асуудал юм. Ер нь бол заавал монгол ч биш, аль ч хэлний орчуулга нь эхээсээ урт болдог гэдэг юм. Социализмаас өмнө бол харин орчуулгаа урт болгох өөр сонирхол бас байлаа шүү дээ. Хэвлэлийн хуудсаар шагнал тооцогдоно (инээв)

Нийтэлсэн : Biligsaikhan | Уншсан (74) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй